ХӨВСГӨЛ: Даяндээрхийн агуйг цэвэрлэжээ

2019 оны 02 сарын 14

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум , Эрдэнэбулган сумдын нутгийн хилийн заагт орших Даяндээрхийн агуй болон орчин тойрныг цэвэрлэсэн байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Монголын ногоон уламжлал сан, Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газар, цагдаагийн хэсэг, байгаль орчны байцаагч нар, нутгийн иргэд болон, сүсэгтэн олонтой хамтран шинийн 8-нд Даяндээрхийн агуй болон орчин тойрныг нь бүрэн цэвэрлэжээ.

Энэ үеэр бүтэн өдрийн турш уулын бэл хэсгийг хамгаалалтад авч хэц татан автомашинуудыг нэг зогсоолд байршуулж, Даяндээрхийн агуйд аялах маршрут гарын авлага зөвлөмжийн хамт өгсөн байна. Мөн агуйн схемчилсэн тойм зураг бүхий санамж самбаруудыг байршуулсан аж.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.24.32) 2019 оны 02 сарын 15

Ямар сайхан сэтгэлтэй хүмүүс вэ, ийм санаачлага игаргаж хэвшүүлж чадна гэдэг өөрөө агуу. Баяр хүргье, амаа билүүдэлгүй гараа хөдөлгөж дэмжих хэрэгтэй байх, их л мөнгө цаас гаргаж ийм хэмжээний юм хийх байх мундаг байнан

0  |  0
Цэрэндаваа(172.58.21.31) 2019 оны 02 сарын 15

Аль сумын нутагт байдаг нь ямар хамаа байнаа. Сайхан цэвэрлэгээ хийсэн хүмүүст урамын үг бичихийн оронд 2 сумын зааг гэсэн байна цагаан үүрийн нутагт байдаг бодож бичиж бай ч гэх шиг тэр ямар хамаа байнаа тэр сумынхан ирж цэвэрлээгүй байхад цэвэрлэсэн нийт хүмүүст талархлаа

1  |  0

0  |  1

Ard(150.129.140.168) 2019 оны 02 сарын 15

Manaihan shutej bn geed l haa yabsan gazaraa bohirduulahaa l boichiiiiii l dooooooo❗️❗️❗️❗️❗️

2  |  0
зочин(103.9.91.34) 2019 оны 02 сарын 15

Даян дээрхийн агуйг цэвэрлэх санаачлага гаргаж, цэвэрлэсэн буянтнуудад талархал илэрхийлье. Т.Амараа гуай, агуй хоёр сумын нутгийн заагт биш, Цагаан-Үүр сумын Уйлган багийн нутагт байдаг юм шүү, иймэрхүү зүйлд болгоомжтой хандаж ярьж бичиж байгаарай.

7  |  0
зочин(202.179.10.190) 2019 оны 05 сарын 07

сайхан цэвэрлэсэн байна лээ, баярлалаа. Очих хүмүүст зөвлөхөд: сүү ер нь их бохирдуулах юм, дандаа архи будаа өргөж байвал зүгээр юм болов уу. Ул боов, хадаг, хийморийн дарцаг бусад үлдэх, овортой зүйлсийг больсон нь дээр байхаа. Үнэхээр сүсэглэж л байвал санаа сэтгэлээрээ болон өөрийн биеээрээ очоод сайхан сүсэглэхэд болно гэж лам багш нар хэлдэг шүү дээ, уул овооны хамгийн дээр нь гарч, хамгийн дээр нь гоё хадаг уяж, хамгийн чанга хашгирч уухайлж, хамгийн үнэтэй юм аваачиж өргөснөөрөө, хамгийн их архи сүү цай өргөснөөрөө болохгүй байхаа, ҮНЭН СҮЖИГ СЭТГЭЛ - ТҮҮНИЙГЭЭ Л ҮГ ҮЙЛДЭЛ БОЛГОЖ БАЙХ.

14  |  0
Top