Б.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны ШҮҮХ ХУРАЛ болно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 02 сарын 14

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охины амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж, шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан, хурьцал үйлдсэн, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

 

"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм.

 

Ялтнууд дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдол хуулийн дагуу 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй байсан бөгөөд шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Д.Жавхлан, М.Амарболд нар шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан юм.

 

13 настай охиныг хөнөөсөн ялтнуудын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.02.14/ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно.

 

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР

 

Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийн талаар

 

 

2018.11.23

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11 дэх заалт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Амарболд, Д.Жавхлан нарт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд шүүхээс дараах шийдвэрийг гаргалаа. 

М.Амарболд, Д.Жавхлан нарт  Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 2.7, 2.11-д зааснаар шүүгдэгч М.Амарбол, Д.Жавхлан нарт бүх насаар нь хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Амарболдод 15 жилийн хугацаагаар хорих ял, Д.Жавхланд 20 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Шүүгдэгч нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн шүүгдэгч М.Амарболд, Д.Жавхлан нарын нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(112.72.11.106) 2019 оны 02 сарын 15

БООВНУУДЫГ НЬ ТАСДААД АМАНД НЬ ЧИХЭЖ АЛАХСАН ҮМХИЙ ХҮҮРНҮҮДИЙГ.

0  |  0
zochin(202.21.106.124) 2019 оны 02 сарын 14

shuud tsaazal yun dav zaaldah ve!!!saihan ohiniig alchaad yaj chadaj bnaa

0  |  0
иргэн(202.179.26.194) 2019 оны 02 сарын 14

ийм лалруудыг бол ҮХЛИЙН БУЗРААР ТЭЖЭЭГДЭГСЭД гэх хамгийн адгийн новшнууд өмгөөлдөг юм,мэргэшилдээ сайн ухаалаг өмгөөлөгч нар бол нийгмийн шаар өмгөөлж амь зогоодоггүй юм даа

0  |  0
ELBEGDORJ(66.181.184.117) 2019 оны 02 сарын 14

YAMAR ICHDEGGUI YUM BE ENE 2 BOL UHEL L HEREGTEI

0  |  0
Word Family(43.228.131.110) 2019 оны 02 сарын 14

Энэ хоёр новшыг буудчихаач үхсэний давж заалдах шүүх айн

0  |  0
Top