ДОРНЫН ЗУРХАЙ: Хэрүүл, тэмцлийг тэвчвэл зохилтой

2019 оны 02 сарын 14

Хаврын тэргүүн бар сарын нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр

 

-Аргын тооллын: 2019-02-14, Пүрэв гараг

-Билгийн тооллын: 9

-Наран ургах шингэх: 08:01-18:12

-Үс засуулбал: Үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ

-Барилдлага: Үл тохирохын барилдлагатай өдөр

 

Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

 

Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу.


Өдрийн сайн цаг: Хулгана (23:40-01:40), Үхэр (01:40-03:40), Туулай (05:40-07:40), Морь (11:40-13:40), Бич (15:40-17:40), Тахиа (17:40-19:40) болой. Хол газар яваар одогсод баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top