ӨВӨРХАНГАЙ: Зуухны дулааныг зориулалтын багажаар шалгахыг үүрэгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Сар шинийн баярын өдрүүдээс хойш хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -30, өдөртөө  -15-21 хэм хүрч хүйтэрч байна. Нөгөөтэйгүүр баяр амралтын үеэр дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн галлагаагаа доголдож, зарим орон сууц, албан байгууллагын халаалт муу байгаа талаар иргэд гомдол гаргаж байна. Өчигдөр /2019.02.12/ хуралдсан аймгийн Засаг даргын дэргэдэх ээлжит шуурхай хурлаар аймгийн Засаг дарга Г.Ганболд халаалтын зуухнуудын дулааныг зориулалтын хэмжих багажаар шалгахыг Онцгой байдлын газар, Стандарт хэмжилзүйн хэлтсийн удирдлагуудад даалгалаа.

 

Мөн дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн захирлуудад үйл ажиллагаагаа сайжруулж, галлагааг тогтмолжуулах талаар чиглэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалд, хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа аж ахуйн нэгжүүдийн цахилгааны нөөц, эх үүсвэр, нүүрсний нөөцөд хяналт тавих үүрэг бүхий “Хариуцлагатай жижүүр”-үүдийг хяналтаа  сайжруулж, ажиллахыг үүрэг болгов.

 

www.uvurkhangai.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top