Домогт дуучин Уитни Хьюстоныг эргэн дурсъя

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 13

Өдгөөгөөс долоон жилийн өмнө буюу 2012 оны хоёрдугаар сарын 11-нд Уитни Хьюстон хорвоог орхисон. Домогт дуучин Уитни Хьюстон кокаин хэтрүүлэн хэрэглэсний улмаас зүрх нь зогсч, нас барсан гэдэг. Хьюстон хорвоог орхиод ийм олон жил өнгөрсөн ч бидний зүрхэнд шингэсэн уран бүтээлүүд нь эгшиглэсээр л байна.

 

Хьюстоныг сонсох дуртай, түүнд хайртай уншигчдадаа зориулж түүний амьдралын сонирхолтой баримтуудыг эргэн сануулъя.



1. Уитни Хьюстоныг хэзээ ч дуучин болж чадахгүй гэдэг байжээ. Учир нь тэр хүүхэд байхдаа дүүтэйгээ тоглож байгаад өлгүүрээр тагнайгаа урж орхижээ. Хэрвээ тагнайнд нь өлгүүр дахиад жаахан л гүнзгий орсон бол Уитни дуулах байтугай ярьж ч чадахгүй хэмжээнд хүрэх байсан гэж эмч нар ярьж байжээ.

 

 

2. Уитни Хьюстен карьераа загвар өмсөгчөөр эхэлсэн байдаг. Тэр Seventeen сэтгүүлийн зураг авалтад загвар өмсөгчийн хувиар анх уригдаж байжээ.

 

3. 1970-аад оны дунд үед Элвис Пресли, кантри дуучин Долли Партоны “I will always love you” дууг дуулах эрх авах хүсэлт тавьж байв. Гэтэл кантри дуучин зөвшөөрөөгүй бөгөөд 1992 оны үед Уитни Хьюстон “Бие хамгаалагч” кинонд тоглохдоо энэхүү дууг амилуулж чаджээ.

 

 

4. Нэг зүйлийг хэлэхэд, “I will always love you” дуу улс төрд хүртэл ашиглагдсан байдаг. Тухайлбал, Иракийн ерөнхийлөгч асан Саддам Хуссейн энэ дууг араб хэл дээр хөрвүүлэн, сонгуулийн кампанит ажилдаа ашиглаж байжээ.

 

5. “Бие хамгаалагч” кинотой холбоотой хэдэн хэдэн баримтууд хэлье. Анх Уитни Хьюстонд “Бие хамгаалагч” кинонд тоглох санал тавихад тэр зөвшөөрөөгүй байна. Учир нь киноны гол дүр хэтэрхий сэтгэл хөдлөл ихтэй гэж үзсэн болохоор татгалзжээ. Киноны нээлтийн дараа тус кинонд арьс өнгөний үзэл шингээсэн гэсэн шуугиан гарсан бөгөөд киноны трейлерт гол дүрийн жүжигчинг огт гаргаагүй байна. Түүнээс гадна “Бие хамгаалагч” кино цацагдсаны дараагаар Уитни Хьюстон болон Кевин Костнер нарыг “Алтан бөөрөлзгөнө”-ийн хамгийн муу гол дүрд нэр дэвшүүлсэн төдийгүй ялагчаар нэрлэж байсан түүхтэй гэнэ. Ингэж жүжигчид нь хамгийн муу гол дүрээр тодорсон хэдий ч “Бие хамгаалагч” киноны дуу болох “I will always love you” бүх цаг үеийн хамгийн алдартай дуугаар тодорсон билээ.

 

 

7. Уитни Хьюстон 26 насандаа хүүхдүүдэд зориулсан “Уитни Хьюстон сан”-г нээжээ. Бобби Браунтай хуримлах ёслолынхоо үеэр Хьюстон зочдодоо дурсгалын бэлэг өгөхийн оронд сандаа хандив өргөхийг хүсч байжээ.

 

8. Бобби Браунтай танилцахаас өмнө Уитни Хьюстон сайн охин гэдэг нэртэй байлаа. Дуучин бүсгүй уулзалтад үргэлж цагтаа ирдэг, дуулиан шуугианд хутгалддаггүй, элдэв эрчүүдтэй холбогддоггүй байв. Гэтэл 2000 онд Уитни хар тамхины хамааралтай болсон тухай анхны шуугиан дэгдэж эхэлжээ. Мөн Уитни болон түүний нөхөр хар тамхи хадгалсан хэрэгт буруутгагдаж байсан бөгөөд мөнгө төлж хэргээс мултарч байсан гэдэг. Гэсэн хэдий ч Уитни хорт зуршлаасаа салж чадаагүй юм.

 

 

9. Уитни Хьюстон жүжигчин Эдди Мэрфитэй болздог байв. Түүний дараа Бобби Браунтай танилцан, тун удалгүй хуримласан юм. Мөн жүжигчин Роберт Де Неро алдарт дуучинд хайртай байсан тухай яриа бас байдаг аж.

 

10. Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сарын 11-нд Беверли Хилтонд нас баржээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top