Монголд анх удаа ЖҮЖИГЧИНГҮЙ жүжиг тоглогдоно

2019 оны 02 сарын 13


Зохиолч Ө.Үлэмжтөгсийн “Амьгүй биет” зохиолоос сэдэвлэсэн жүжигчингүй жүжиг тавигдахаар болжээ. Найруулагчаар “Ялагчийн цуваа” моно жүжгийн олон улсын наадмын 2016 оны “Үндэсний ялагч” Я.Билгүүнсар ажиллажээ. Харин тайзны зураачаар Монголын нэн шинэ үеийн дүрслэх урлагийн гол төлөөлөгчдийн нэг, перформанс артист С.Ганзүг, хөгжмийн зохиолчоор Монголд хөгжмийн livelooping арга барилыг дэлгэрүүлэгч Ата Боргужин ажилласан байна.

 

Нэн шинэ үеийн уран  бүтээлчид "Амьгүй биет" жүжгээ "Контемпорари" гэж тодотгожээ. Жүжигт нэг ч жүжигчин дүр бүтээхгүй нь шинэлэг бөгөөд үзэгчдэд хэдийнэ дасал болсон уламжлалт театрын арга барилыг эвдэж, этгээд уур амьсгалыг бүрдүүлнэ гэж үзэв.

 

Нэн шинэ үеийн уран  бүтээлчид тус жүжгээрээ 21-р зууны дуу чимээний бохирдол гэх тахал хүмүүст төдийгүй тэжээвэр болон амьтад, байгаль орчинд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг “урлагийн хэлээр” хүргэхийг зорьсон гэнэ. 

 

“Амьгүй биет” контемпорари жүжиг 2019 оны хоёрдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд "Тэди" төвийн чанх урд талд байрлах "Анкор" төвд 15:00, 17:00, 19:00 цагаас тоглогдоно.

 


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top