Ахмад тагнуулчдыг хүлээн авч уулзлаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 07

Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан, Тагнуулын ерөнхий газар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд нэгэн насны амьдрал, хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж ирсэн ахмад ажилтнуудаа хүндэтгэн хүлээн авч, сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, шагнал урамшуулал, тусламж тэтгэмж гардууллаа.

 

Хүндэтгэлийн арга хэмжээнд Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Д.Гэрэл ахмадууддаа хандан “Эрхэм генерал, офицер, ахмад ажилтнуудаа, Та бүхэндээ айлчлан ирж буй XVII жарны шороон гахай жилийн сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, сар шинэдээ сайхан шинэлэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

 

Өнгөрсөн жил улс орны амьдрал хийгээд тагнуулын байгууллагад ажил үйлс өрнүүн өөдрөг сайхан жил байлаа. Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоон дахь тагнуулын байгууллагын нэр хүнд, байр суурь, үйл ажиллагааны үүрэг оролцоо өсөн нэмэгдэж байна. Байгууллагын үйл ажиллагааны чиглэл бүрт ахиц дэвшил, өөрчлөлт шинэчлэлт гарч байгааг дуулгахад таатай байна.

 

Монголын тагнуулын байгууллагын ололт амжилт бүр та бүхэн, өмнөх үеийнхний маань өв, улбаа билээ. Төр түмний уламжлалт цагаан сарын баярын босгон дээр ахмад буурлууд та бүхэнтэйгээ учран золгож амар мэндийг айлтгаж байгаадаа миний бие нэн баяртай байна. Байгууллагын хувьд ахмадын холбоотойгоо ойр ажиллаж, нийт ахмад ажилтнуудынхаа нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд татан оролцуулах, эргэх холбоотой байх, та бүхний туршлагыг залуу үед өвлүүлэн үлдээх зэрэгт бодлогын хэмжээнд онцгойлон анхаарч, олон ажил төлөвлөж, хэвшүүлж байгааг дурдахад таатай байна. Ирж буй шороон гахай жилдээ та бүхэн маань эрүүл энх байж, төрлөөрөө түвшин амгалан жаргах болтугай” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(202.118.141.30) 2019 оны 02 сарын 07

yah gj zurgii ni taij bgaan nuuts bh yostoin bishuu

0  |  0
irgen(188.155.76.116) 2019 оны 02 сарын 07

tavhan hynyy,,,busadiig ni haruulahgui yasan um bol, esvel uriagui umuu

0  |  0
Top