СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хуурамч архи худалдаалж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 02 сарын 03

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан гадуур нэр хаяг, гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн ихээр зарж буйг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.
 

 

Тухайлбал, “Сангийн далай групп” ХХК-д үйлдвэрлэсэн гэх хуурамч хаяг шошго бүхий хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, онцгой албан татварын тэмдэггүй,  шинжилгээний бичиггүй, “Далай” нэрийн 350 хатуулагтай, 0.5 литрийн савлагаа бүхий хуурамч цагаан архи худалдаалагдсан зөрчил илэрсэн байна. Иймд уг архийг худалдан авч хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас ард иргэдэд анхаарууллаа.

 

Мөн ийм төрлийн хуурамч архи худалдаж байгаа зөрчил илэрвэл нийслэл болон  тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын болон цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэхийг сануулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top