Elixir Petroleum компани III улиралд багтааж өрөмдлөгөө эхэлнэ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Petroleum” компани энэ оны гуравдугаар улиралд багтан өрөмдлөгийн ажлаа эхлүүлэхээр төлөвлөж байна. Өрөмдлөг эхлэхээс өмнө энэ хавартаа багтаж “Номгон IX” талбайн метан хийн 2D чичирхийллийн судалгааг хийх ажээ.


Өнгөрсөн оны есдүгээр сард Монгол Улсын Засгийн газартай бүтээгдэхүүн хувааг гэрээг “Golden Horde” компаниар дамжуулан байгуулсан юм. Тус компанийн хайгуулын ажилдаа зориулж одоогийн байдлаар 1.25 сая ам.долларын хөрөнгө оруулаад байгаа юм. “Elixir Petroleum”-ийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаа эхэлснээс хойш ес орчим хувиар өсч, 0.036 австрали доллар болоод байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top