Японы компаниуд цианид кали бүхий дугтуй хүлээн авчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

Сүүлийн хэдэн өдрүүдэд Японы хэвлэл мэдээлэл, эм, хүнс үйлдвэрлэгч хэд хэдэн компани заналхийлсэн захидал, цианид кали байж болзошгүй бодис бүхий дугтуйг хүлээн авчээ.


NHK телевизийн мэдээлснээр, дугтуйн дээрх илгээгчийн хаяг дээр Аум Шинрикё шашны бүлгийн цаазаар авахуулсан толгойлогчдынх нь нэрсийг бичсэн байжээ. 2018 онд энэхүү бүлгийн толгойлогч болон 12 бусад гишүүдийг 1995 онд Токиогийн метронд  зарин гэх хий цацаж, халдлага үйлдсэн хэргээр цаазаар авсан юм. Энэхүү халдлагын улмаас 13 хүн амиа алдсан юм. 

 

Японы “Асахи” сонины Токио дахь төв байранд ирүүлсэн захидалд 35 сая вон буюу 31 мянган ам.долларын үнийн дүн бүхий биткойныг шилжүүлэхийг шаардаж, шаардлагыг эс биелүүлбэл хүний эрүүл мэндэд үлэмж хортой цианид кали бодис бүхий эм тараах болно хэмээн сүрдүүлжээ.   Ижил утга бүхий захидлыг өнгөрсөн долоо хоногт мөн Майничи сонины Токио дахь төв салбар, Токио, Осака хотын эм үйлдвэрлэгч компаниуд болон Саппоро хотын нэгэн хүнсний үйлдвэрт ирүүлсэн байна.   NHK телевизийн мэдээлснээр, цагдаагийнхан дугтуй дахь бодисыг цианид кали болохыг тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top