УЛС ТӨРИЙН ТОЙМ: М.Энхболд огцрох өдрийг ТОВЛОСОН долоо хоног

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 27

Өнгөрч байгаа долоо хоногт улс төрийн үйл явдал арвин байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан өргөн мэдүүлсэн УИХ-ын гишүүдийн олонх санал гаргасан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах, эсэх асуудлыг хэлэлцэх талаар тусгасан хуулийн төсөл хэрэгжиж эхэлснээр нэр бүхий 40 гишүүн гарын үсэг зурсан УИХ-ын даргыг огцруулах тухай тогтоолын  төслийг өргөн барилаа. Ингэснээр УИХ-ын дарга хуулийн хүрээнд албан тушаалаа өгөх боломж бүрдлээ хэмээн үзэж огцруулах асуудлыг чуулганаар хэлэлцэх товыг тогтов. Төрийн ордонд ийнхүү УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ирэх долоо хоногт шилжүүлж байх үед төв талбай дээр улс төрийн суулт хийж байсан иргэдийн төлөөлөл өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ. Ингээд өнгөрч байгаа энэ долоо хоногт болж өнгөрсөн улс төрийн ОНЦЛОХ ДОЛООН ҮЙЛ ЯВДЛЫГ тоймлон хүргэж байна.


 

 

1.    М.Энхболд: Цагаан сарын өмнө УИХ шинэ ДАРГАТАЙ болно


УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар огцруулах хууль хэрэгжиж эхэлсэн өнөөдөр /2019.01.25/ буюу өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нарын нэр бүхий 40 гишүүн /З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж байгаа/ УИХ-ын даргыг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барилаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуудлыг нэн яаралтай горимоор тухайн өдөрт нь хэлэлцэн шийдвэрлэхийг шаардсан ч асуудлыг ирэх долоо хоногийн мягмар гарагт чуулганаар хэлэлцэхээр тогтсон юм.  


УИХ-ын дарга М.Энхболд гишүүдийн шаардлагад хариу тайлбар хийхдээ “Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуультай. Энэ нь УИХ-ын даргын зөвлөл хуралдан захирамж гаргаснаар шийдэх ёстой. Энэ асуудлыг хэрхэн хэлэлцэх вэ гэдэг асуудлаар өнөөдөр 13:00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж эцсийн шийдвэрээ гаргана. Мөн би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцлоо. Байнгын хорооны дарга өнөөдрөөс хойш чуулган хуралдуулах боломжтой хамгийн бололцоотой өдөр бол ирэх долоо хоногийн мягмар гарагийн 29-ний өдөр байгаа. Энэ өдөр 09:00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороог хуралдуулж, 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр ярилцсан.


Би албан тушаалтайгаа зууралдаад байгаа зүйл байхгүй. Хуулийн дагуу, хуульд заасан үндэслэлээр ажлаасаа чөлөөлөгдөхөд татгалзах зүйлгүй. Тиймээс Цагаан сарын баярын наана шинэ УИХ-ын дарга томилогдож, төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх гэж үзэж байна. Тиймээс дараагийн УИХ-ын  дарга сонгогдох хугацааг бодолцож, чуулган хуралддаг өдрийг хоёр хоног нааш нь татах захирамж гаргах бодолтой байгаа” гэсэн юм.

 


 2.    Ерөнхийлөгч намрын чуулганы хугацааг сунгах саналаа хүргүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мягмар гарагт /2019.01.22/ УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа УИХ-ын даргад хүргүүлэв. Ерөнхийлөгчийн зүгээс “УИХ-ын дарга, гишүүдийн хооронд үүссэн зөрчил, тэмцлээс шалтгаалан төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа 40 гаруй хоногоор гацаж, улс орон, ард иргэдийн амьдралд ноцтой хохирол учруулах сөрөг үр дагаврыг бодитойгоор бий болголоо. УИХ 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн 23 хууль, тогтоомжийн төслөөс тавыг нь хэлэлцэн шийдвэрлэж, шийдлээ хүлээж байгаа нийгэм, эдийн засгийн амин чухал олон асуудлыг хойшлуулсан тул УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацааг сунган хуралдуулах асуудлыг эртнээс төлөвлөн шийдвэрлэх шаардлагатай байна” хэмээн албан бичигтээ дурдсан байлаа.


Ерөнхийлөгчийн энэхүү саналд УИХ-ын гишүүд өөр өөрийнхөөрөө хандаж зарим нь чуулганыг үргэлжлүүлэн хуралдах нь зөв хэмээгээд "Хуулиараа чуулганы нэгдсэн хуралдааныг 14 хоног сунгах боломжтой байдаг" гэх тайлбарыг өгч байсан бол зарим гишүүн амралтаа эдэлж, тойрогтоо ажиллах нь зүйтэй гэж байсан юм.


УИХ-ын чуулганы хуралдааныг сунгах, ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг зарлах эрх нь зөвхөн УИХ-ын даргад хадгалагддаг хуулийн заалттай бөгөөд энэ талаар УИХ-ын дарга М.Энхболд баасан гарагт чуулганы индэр дээрээс байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Ерөнхийлөгчөөс албан бичиг ирсэн. Дэгийн тухай хуулиар хоёрдугаар сарын 10-ныг хүртэл намрын чуулган хуралдах учиртай. Чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх асуудал хуулийн хувьд боломжтой. Үнэхээр бид энэ удаагийн чуулганаар хэлэлцэх асуудлуудаа хэлэлцэж чадахгүй цаг алдсан зүйл бий. Би энэ бичгийг хоёр бүлгийн даргад явуулсан байгаа. Бүлгийн дарга нараас хариу ирсэн тохиолдолд шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.


 

3.    УИХ-ын гишүүд иргэдтэй хамт өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ


 

“МАНАН дэглэмийн эсрэг хамтдаа” жагсаал цуглаан өлсгөлөнд шилжиж, тэдний хувьд УИХ-ын дарга М.Энхболдыг огцорсон цагт өлсгөлөнгөө зогсооно гэсэн байр суурийг илэрхийлж эхэллээ. Өнгөрөгч баасан гарагийн 18.30 цагаас улс төрийн суултад оролцож байгаа иргэдээс долоон хүн өөрсдийн санаачилгаар өлсгөлөн зарлаж эхэлсэн юм. 


УИХ-ын дарга М.Энхболдын хувьд ирэх мягмар гаригт албан ёсоор ажлаа өгөхөө мэдэгдсэн тул эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагчид болох УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан нар өлсгөлөн зарлаад буй иргэдтэй өчигдөр /2019.01.26/ уулзаж, тэднийг өлсгөлөнгөө ирэх мягмар гариг хүртэл түр зогсоохыг хүсч, тайлбар хийв.


Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “НҮБ-аас баталсан жагсаал цуглаан зохион байгуулах, өлсгөлөн зарлах эрх нь нээлттэй ч та бүхэн эрүүл мэндээ бодох ёстой. Юуны өмнө эрүүл мэндийн байгууллагад хандаж хяналтад байх нь чухал. Энэ бол суурь өвчтэй хүмүүст бүр ч аюултай. Тиймээс бид Эрүүл мэндийн сайдтай холбогдож, энэ талаар зөвлөлдсөн. Эрүүл мэндийн сайдын хувьд та бүхний хажууд 24 цагийн пост ажиллуулж байгаа. Тэгэхээр эмнэлгийн байгууллагаас тавьж байгаа шаардлагыг та бүхэн биелүүлээрэй. Ирэх мягмар гаригт УИХ-ын дарга ажлаа өгөхөө илэрхийлсэн. Тиймээс та бүхэн эрүүл мэндээ бодож өлсгөлөнгөө түр зогсоогооч ээ. Хэрвээ УИХ-ын дарга ажлаа өгөхгүй бол бид тав ирээд хамт өлсгөлөн зарлая. Тэр болтол өлсгөлөнгөө түр зогсоо” хэмээсэн байр суурийг илэрхийлсэн ч тэмцэгч иргэдийн хувьд "УИХ-ын даргыг огцортол өлсгөлөнгөө зогсоохгүй" гэж мэдэгдээд байна.

 

 

4.    Налайхын замыг 11 дүгээр сард ашиглалатад оруулахыг үүрэг болгов


Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хурлаар “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хэрэгжилттэй танилцаж, 11 дүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болголоо. Энэ хүрээнд Налайхын 20.9 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын бэлтгэлийг өвлийн улиралд бүрэн хийх, барилгын ажлыг дөрөвдүгээр сард эхэлэхээр тогтсон байна.


Барилгын ажил эхлэхээс өмнө замын трасст орсон цахилгааны шугам, гэрэлтүүлэг, холбооны кабель, цэвэр, бохир усны инженерийн шугам сүлжээг зөөх, шилжүүлэх, хүчитгэх, хамгаалах, иргэдэд мэдээлэх, тэмдэг, тэмдэглэгээ байршуулах зэргийг хийж дуусгах юм.


Хотын захиргаа 2017 оны есдүгээр сард газрыг бүрэн чөлөөлсөн байна. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, нөхөх олговорт нэг тэрбум гаруй төгрөг өгчээ.


Зам ашиглалтад орох хүртэл замын хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонгор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийг хөдөлгөөнийг нэвтрүүлнэ. Мөн Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэхээр болжээ.


Мөн Засгийн газраас улаанбуудайн тонн тутамд 41000-45500 төгрөгийн урамшуулал олгох шийдвэр гаргав. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 343.9 мянган га талбайд улаанбуудай тариалж, 428.6 мянган тонн ургац хураан авсан бөгөөд стандартын шаардлага хангасан 280 мянган тонн улаанбуудай нийлүүлсэн дүн гарчээ. Энэ нь дотоодын гурилын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бүрдсэн гэсэн үг юм.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗООЗ(66.181.169.116) 2019 оны 01 сарын 28

ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ӨЛСӨЖ БАЙГААД ЦАГААН САРААР ИХ ИДЭХ НЬ ДЭЭ.

0  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 01 сарын 28

У.Хүрэлсүхээр даргалуулсан МАН бол өнөөдөр, МАН-ын хамаг үнэт зүйл болох эх орон ард түмнийхээ төлөө халуун амь бүлээн цусаа урсган байж буй болгосон баатарлаг хөдөлмөрч ахмад үеийн түүхэн гавъяа болгоныг үгүй хийж олон мянган гишүүдийнхээ голыг харлуулж байгаа нь уучилж болошгүй алдаа?!?!?! Энэ явдал бол МАН-ын түүхэнд хараар бичигдэн үлдэх нь дамжиггүй ээ?!?!?!

1  |  0
Иргэн(203.91.119.94) 2019 оны 01 сарын 28

Улс төрд Бэлгэгдээгүй, овилгогүй, тулхгүй, боловсролгүй хүмүүжилгүй, хууль дээдэлдэггүй муусайн хогийн юмнуудад бол сургалт болохоор үлгэр дууриалыг үзүүлж, М.Энхболд дарга хичээл зааж сургалт явуулж Бодит үлгэр жишээ болж чадлаадаа?! Мундаг хүн гэдэг иймл байдаг байхгүй юу даа?! Тэр өөрт нь тохиолдсон муу бүхнийг энэ Нохой жилд нь орхихоор шийджээ?! Сайн үйлс нь дэлгэрэх бллтугай?!

1  |  0
Батхүү(112.72.12.9) 2019 оны 01 сарын 28

Энэ жагсаалд оролцож байгаа гишүүдийг элдвээр хэлж бичих юм энэ хүмүүсийн ачаар төр цэвэршин тэгэхгүй бол та нар шиг нэрээ нуусан юмнууд хүний хүний сүүдэр дор нэг насаараа явах байлгүй чаддаг юм бол нэр утсаа бичээд бай

0  |  1
Батхүү(112.72.12.9) 2019 оны 01 сарын 28

Энхболд огцорхоор бүх юм сайхан болох байлгүй ядахдаа энэ хонгил нь нураасай элбэгдоржийг энэ бүхний ард байгаа гэдэгт итгэлтэй байна эрдэнэтийн 49/ г зэсийн талд шийдсэн бүх шүүгчийг шалгах хэрэгтэй

0  |  0
зочин(66.181.190.154) 2019 оны 01 сарын 27

энэ нялуун зда зайлаасай ядаргаатай хэд дэх өдөр бсан ч эх орноо өодох биш богдын хойд дүрээр зээ хүү нь тодорсон гэээ биздээ онигоотой хүн шүү яагаад нэг жирийн иргэний хүү тодрохгүй заавал яахаараа энэ здагийн тарган охиноос нь гарсан зээ хүү нь богдын хойд дүрээр тодорчдогийн ха ха

0  |  0
ЗОЧИН(202.9.42.193) 2019 оны 01 сарын 27

НААД МУУ ПИЗДАА ЧИНЬ ДАХИАД ХУУРЧ АРГАЛНА ШҮҮ БОЛГООМЖТОЙ БАЙЦГАА

1  |  0
Иргэн(103.57.95.186) 2019 оны 01 сарын 27

У.Хүрэлсүхээр даргалуулсан МАН бол өнөөдөр, МАН-ын хамаг үнэт зүйл болох эх орон ард түмнийхээ төлөө халуун амь бүлээн цусаа урсган байж буй болгосон баатарлаг хөдөлмөрч ахмад үеийн түүхэн гавъяа болгоныг үгүй хийж олон мянган гишүүдийнхээ голыг харлуулж байгаа нь уучилж болошгүй алдаа?!?!?! Энэ явдал бол МАН-ын түүхэнд хараар бичигдэн үлдэх нь ламжиггүй ээ?!?!?!

1  |  1
Иргэн(103.57.95.186) 2019 оны 01 сарын 27

У.Хүрэлсүхээр даргалуулсан МАН бол өнөөдөр, МАН-ын хамаг үнэт зүйл болох эх орон ард түмнийхээ төлөө халуун амь бүлээн цусаа урсган байж буй болгосон баатарлаг хөдөлмөрч ахмад үеийн түүхэн гавъяа болгоныг үгүй хийж олон мянган гишүүдийнхээ голыг харлуулж байгаа нь уучилж болошгүй алдаа?!?!?! Энэ явдал бол МАН-ын түүхэнд хараар бичигдэн үлдэх нь ламжиггүй ээ?!?!?!

1  |  1
Иргэн(103.57.95.186) 2019 оны 01 сарын 27

У.Хүрэлсүхээр даргалуулсан МАН бол өнөөдөр, МАН-ын хамаг үнэт зүйл болох эх орон ард түмнийхээ төлөө халуун амь бүлээн цусаа урсган байж буй болгосон баатарлаг хөдөлмөрч ахмад үеийн түүхэн гавъяа болгоныг үгүй хийж олон мянган гишүүдийнхээ голыг харлуулж байгаа нь уучилж болошгүй алдаа?!?!?! Энэ явдал бол МАН-ын түүхэнд хараар бичигдэн үлдэх нь ламжиггүй ээ?!?!?!

1  |  1
Zochin(122.201.24.239) 2019 оны 01 сарын 27

УИХ ГИШҮҮД ӨӨРСДӨӨ ӨЛСӨӨ. ХҮН ОГЦОРОХОО ЗАРЛААД БАЙХАД ХАГАС БҮТЭН САЙН ХОЁР ӨДӨР УЛС ТӨРЖИХӨӨ БОЛИМООР ЮМ.ЭНЭ ОЮУН-ЭРДЭНЭ НӨХӨРД ӨӨРИЙН ГЭСЭН УХААН САНАА БАЙНА УУ.

0  |  1
Top