Н.Төгсцогтын анхны багш А.Гантулга: Шавьдаа итгэж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 26

Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш дөрвөн жилийн дараа IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө тоглох гэж байна. Тоглолт маргааш өглөө /2019.01.27/ болно.

 

Zindaa.mn Гавьяат тамирчин  Н.Төгсцогтын тулаанд зориулж цуврал мэдээлэл, ярилцлага бэлтгэн хүргэж буй. Энэ цуврал түүний анхны багш, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын яриагаар үргэлжилж байна.

 

А.Гантулга багш шавийнхаа талаар “Төгсөөгийнхөө бүх тоглолтыг интернетээр үзсэн. Миний шавь хүүхэд байхын хурдан сэтгэж тоглох чадвартай, өвөрмөц боксчин байсан. Өрсөлдөгчдийнхөө алдаа, дутагдлыг сайн судалж, тоглож байна гэж харж байгаа. Анх мэргэжлийн бокст явахад нь дотроо дургүй л байсан. Гэхдээ зөв сонголт хийснийг нь цаг хугацаа харуулж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн онд уулзсан. Нэгдүгээр раунд дээр хүний цохилтод орох гээд байгаа тал ажиглагдсан. Үүнийг нь захиж хэлсэн. Бүсний төлөөх тулаанд ялна гэдэгт шавьдаа итгэж байна” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.


Түүний яриаг ВИДЕО хувилбараар үзнэ үү!


Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тулгаа(150.129.140.34) 2019 оны 01 сарын 27

vneheer sain bagsh shvv amjilt hvsey

0  |  0
Ганаа(66.181.176.130) 2019 оны 01 сарын 27

Бөндөөгөөд эвдэвтэй даруухан мундаг багш шүү

0  |  0
Боогий(66.181.176.130) 2019 оны 01 сарын 27

Төгс цогт гавьяатын анхны багш Гантулга багш мундаг шүү. Маш олон мянган сайн шавь нартэй мундаг багш шүү. Таньд амжилт бүхний дээдийн дээдийг хүсэн ерөөе Монгол улс маань энэ хүний хөдөлмөрийг үнэлээсээ гэж хүсэн ерөөж байна аа

0  |  0
Ариунаа(66.181.176.130) 2019 оны 01 сарын 27

Монгол улс маань Төгсцогт гавьяатыг түрүүлсэн мундаг гавьяат багш Гантулга багш урамшуулдаг баймаар уим 3 байранд оруулан хөдөлмөрын 100% үнэлэх хэрэгт шүү хөдөлмөр бүхэн шагналтэй байдаг шүү амжилт хүсье аз жаргалйг хүсье

0  |  0
Туул(66.181.176.130) 2019 оны 01 сарын 27

Гавьяатэйг түрүүлсэн гавьяат багш н амжилт хүсье мундаг багш шүү багш сайн байж шавь н амжилтэй байдаг. Багш муу бол шавь н амжилттэй байхгүй багшөө хайрлаж хүндэтгэн хайрлаж урамшуулаж яваарай багш н та бүхнийхээ төлөө бүх л амьдралаа зориулсан байдаг хайрлаарай итгэж яваарай Төгсцогт дүү минь

0  |  0
Naranselenge(202.126.89.54) 2019 оны 01 сарын 27

Mundag bagsh busdad ulger duurailal uzuuldeg

0  |  0
Tom EENEE(202.9.42.78) 2019 оны 01 сарын 26

Mundag bagsh yu tarin tuuniigee huraaj baigaa aguu dasgaljuulagch.

0  |  0
s(64.119.25.130) 2019 оны 01 сарын 26

Togmid gej hochtoi ih sahilgagui huuhed baij bilee

0  |  0
Osko(138.68.133.5) 2019 оны 01 сарын 27

Mundag bagsh medej bga baixaa bid ch itgej bna. Amjilt

2  |  0
Top