ГОВЬ-АЛТАЙ: Тэргүүний хоршоо, хамт олныг шалгарууллаа

2019 оны 01 сарын 25

 Говь-Алтай аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар "Аймгийн тэргүүний хоршоо", “Тэргүүний хамт олон” шалгаруулах талаар хуралдаж, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүллээ. Хөдөлмөрийн өндөр амжилт гарган, аймаг орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан, ажлын амжилтаараа тэргүүлсэн Хөхморьт сумын "Сулин дэнж" хоршоог 2018 оны аймгийн Тэргүүний хоршоогоор шалгарууллаа.

 

Харин “Тэргүүний хамт олон”-оор Татварын хэлтэс, Есөн булаг сумын 2 дугаар цэцэрлэг, Олон нийтийн “Алтай” радиогийн хамт олон шалгарсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top