Амралтын өдөр автомашины дугаарыг ТЭГШ, СОНДГОЙГООР хязгаарлана

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж, сар шинийн баярын өдрүүдэд авах зарим арга хэмжээний талаар шийдвэр гаргалаа.

 

Тодруулбал, нэгдүгээр сарын 26, хоёрдугаар сарын 2-ны бямба гарагуудад тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох бол нэгдүгээр сарын 27, хоёрдугаар сарын 3-ны ням гарагуудад сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцоно.

 

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 26, 27, хоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд “Дэнжийн 1000” авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд далангаас зүүн тийш Чингэлтэйн өргөн чөлөөтэй нийлэх уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөний баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд тус тус нэг чигийн хөдөлгөөнд оруулах арга хэмжээг авахаар болжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.228.131.90) 2019 оны 01 сарын 25

cahilgaan mashinuud yah ve ug ndugaariin hyzgaarlalat ugui geed l baisan san

0  |  0
Zochin(66.181.161.109) 2019 оны 01 сарын 24

Zaa bolidoo hogiin yum hiij bhiin

1  |  0
Top