ШӨНИЙН СУРВАЛЖЛАГА: Шоронгоос суллагдсан өдрөө согтуурч, танхайрчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

Улаанбаатар хотын шөнө бараг л өдөр шиг хөл үймээнтэй гэхэд болно. Ялангуяа долоо хоног бүрийн БААСАН гараг. Ялгаатай нь гэвэл архиндаа халамцсан хөлчүү залуус олширно. Яг л энэ үед цагдаагийн алба хаагчид, ялангуяа замын цагдаагийнхан иргэдийн эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах үүргээ жирийн өдрүүдээсээ илүү сонор сэрэмжтэй, ачаалалтай биелүүлдэг байна.

 

Манай сурвалжлах баг өнгөрсөн баасангаас бямба гарагт шилжих шөнө /2019.01.18-19/ Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст ажиллалаа. Тус дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчид ЦЕГ-ын даргын баталсан "Сар шинэ" арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж. 

 

ХУГАЦААНААСАА ТАВАН САР 16 ХОНОГИЙН ӨМНӨ СУЛЛАГДЖЭЭ


Сэжигтэн ШШГЕГ-ын харьяа Хорих ... дүгээр ангиас хугацаанаасаа өмнө суллагджээ. Тэрбээр таван сар 16 хоногийн өмнө суллагдаж, Улаанбаатар хотыг зорьж явахдаа буюу Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт танхайрч, нутгийн иргэдийг айлган сүрдүүлж, замын зардлын мөнгийг нь дээрэмдэн, автомашинд суун зугтжээ. Түүнийг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт саатуулсан юм.  

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!


 

Э.НЯМЦООЖ: ШӨНӨДӨӨ СОГТУУГААР ЖОЛОО БАРЬСАН 10-ААД ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛДЭГ  


 

Э.УУГАНБАЯР: СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА


                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

Зураглаач М.ТЭНҮҮН


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.178.63) 2019 оны 12 сарын 13

Munkhnaran eej

0  |  0
Top