Рио Тинто компанийн төмрийн хүдрийн гарц нэмэгджээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Уул уурхайн салбарт тэргүүлэгч Рио Тинто компанийн төмрийн хүдрийн томоохон орд гэгдэх Пилбара уурхайн 2018 оны төмрийн хүдрийн гарц нэмэгдэж 338 сая тоннд хүрчээ. Энэ нь 2017 оныхоос даруй хоёр хувь өссөн үзүүлэлт юм. Ийнхүү гарц нэмэгдэхэд уурхайн олборлолтод техникийн дэвшлийг ашиглах болсон нь нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэжээ.

Рио Тинто компани оны эхээр Пилбара уурхайд дэлхийд анх удаагаа машинистгүй галт тэрэг, төмөр зам барьж, туршилтын цуваагаа явуулсан нь маш том амжилт дагуулаад байгаа юм. Цаашид тус компани зөвхөн Пилбара уурхайн техник технологийг сайжруулахад 3.5 тэрбум ам.доллар зарцуулах төлөвлөгөөтэй байгаа билээ.

Рио Тинто компанийн зүгээс төмрийн хүдрийн гарцыг нэмэгдүүлэхэд технологийн дэвшил чухал нөлөөтэй гэж үзэж буй бөгөөд энэ жил гэхэд 633.5 сая тоннд хүргэх зорилт тавиад байгаа юм. Пилбара уурхай Баруун Австрали мужийн нутаг дэвсгэрт оршдог, дэлхийд төмрийн хүдрийн нөөцөөрөө тэргүүлдэг уурхайн нэг ажээ.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top