CCTV: Автомашины ухаалаг зогсоол байгуулжээ

2019 оны 01 сарын 17

БНХАУ-ын Чончин хотноо автомашины налуу байрлалтай, ухаалаг зогсоол ашиглалтад орсон байна. Авто зогсоолын үлгэр жишээ болохуйц энэхүү  төсөл нь саяхан тус хотын Наньань дүүрэгт байгуулагджээ. Тус зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулахдаа жолооч нь машинаа ухаалаг зогсоол дээр аваачихад л хангалттай. Үүний дараа картаа уншуулсанаар ухаалаг зогсоол өөрөө машиныг бүрэн байрлуулна. Үүнд ердөө нэг минут хүрэхтэй үгүйтэй л хугацаа  шаардлагатай гэнэ. Түүнчлэн энэ нь зогсоолын зай хэмнэж, 24 машины зогсоол дээр 40-ийг тавих боломж бүрдүүлжээ. Ингэснээр тус хотынхон машины зогсоол олддоггүй хүндрэлтэй асуудлыг шинэ түвшинд шийдвэрлэх боломж бүрдсэн байна.


Ойролцоогоор 400 ам метр талбайд 40 налуу ухаалаг зогсоолыг дөрвөн эгнээ болгон байрлуулжээ. Машины зогсоолууд нь тус бүр 32 градусын налуу аж.

 

Эх сурвалж: mn.cctv.com

 

Крилл монгол хэлний редакц

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ke(103.10.23.4) 2019 оны 01 сарын 17

Энэ бол сайхан санаа бна.......

0  |  0
Top