Шатахууны үнийг дахиад 100-130 төгрөгөөр буулгах ҮҮРЭГ хүлээнэ

2019 оны 01 сарын 15

Өнөөдрөөс  АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнийг  литр тутамд  100 төгрөгөөр бууруулахаар болсныг засгаас мэдэгдсэн. Засгийн Газраас өгсөн чиглэлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газраас нефть  импорлогч компаниудтай зөвшилцсөний үр дүнд шатахууны үнэ дахин буурахаар боллоо гэж байна. ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар /2018.12.04/  нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзахдаа дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа нь дотоодын зах зээл дээр түлшний үнэ хямдрах нөхцлийг бүрдүүлж байна, Монгол Улсад хилээр орж ирж байгаа импортын нефтийн бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас буурч байгаа  гэж мэдэгдсэн. Түлшний үнийг бууруулахгүй бол импортлогчдын тусгай зөвшөөрөлтэй ярина гэж чанга дуугарсан. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр гэхэд түлшний үнийг литр тутамд 200 төгрөгөөр буулгах тохиролцоонд хүрлээ гэж байсан. Тэгвэл өнөөдрөөс шатахууны үнэ буурснаар нийт дүнгээрээ литр тутамд 250 төгрөгөөр хямдрууллаа  гэж байгаа юм.


Импортлогчид 2018 онд түлшний үнийг таван удаа дараалан нэмснээр литр тутамд 350-380 төгрөгөөр нэмсэн байдаг. Засгийн зүгээс импортлогчдыг  түлшний үнийг нэмсэн хэмжээгээрээ буулгах ёстой гэсэн шаардлагыг тавьж буй. Тэгэхээр 2018 оны арванхоёрдугаар сараас хойш шатахууны үнэ 250 төгрөгөөр буугаад байгаа бол,  дахиад 100-130 төгрөгөөр буулгах шаардлага импортлогчдын өмнө тавигдаж байна гэсэн үг.


2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаарх түлш шатахууны үнийн мэдээллийг хүргэе.


Дизель түлш шатахуун түгээх станцуудаар 2350-2385 төгрөг,  Аи-76, 80 шатахуун 1780-1850 төгрөг, Аи-92, 93 шатахуун 1840-1890 төгрөг,   Аи-95 шатахуун 2295-2340 төгрөг, Газ  тогтмол 1300 төгрөгийн үнэтэй байв.



  • Өнөөдрөөс АИ- 80, АИ-92, дизель түлшний жижиглэнгийн үнэ 100 төгрөгөөр буурч буй тул дээрх үнээс 100 төгрөгөөс хасч тооцогдож буйг  анхаарна уу.


Засгийн газрын зүгээс АМГТГ-т чиглэл өгөхдөө  цаашид шатахууны төлбөрийг рублиэр тооцох, урт хугацааны форвард хэлцэл хийж үнийг тогтвортой байлгах боломжийн талаар ОХУ-ын талтай ярилцах ёстойг сануулсан. ОХУ-ын “Роснефть” компаниас нийлүүлж буй шатахууны 2019 оны нэгдүгээр сарын хилийн үнэ өмнөх сартай харьцуулахад бүтээгдэхүүний төрлөөс хамааран тонн тутамдаа  86-107 ам.доллароор буурч, Аи-92 автобензин 531 ам.доллар/тн, дизелийн түлш 599 ам.доллар/тн болсон байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Samdan sda(66.181.180.121) 2019 оны 01 сарын 15

Bygdiinx ni yniig buulgax yostoi. Nam sanxyyjyylegch novshnuud.

0  |  0
Top