ГОВЬ-АЛТАЙ: ”Алтайн боловсролын хөгжил, менежмент” зөвлөгөөн боллоо

2019 оны 01 сарын 14

"Алтайн боловсролын хөгжил, менежмент" зөвлөгөөн энэ сарын 11-ний өдөр боллоо. Зөвлөгөөнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батжаргал, Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Л.Сүрэнчимэг болон боловсролын салбарын удирдлагууд оролцлоо.

 

Зөвлөгөөнөөр боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүссэн илгээлт ирүүлснийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Л.Сүрэнчимэг уншиж танилцууллаа. Зөвлөгөөн нэгдсэн болон салбар зөвлөгөөн гэсэн хоёр хэсэгтэйгээр зохион байгуулагдав. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top