Орогнол эрсэн Саудын Арабын охин Канадын “Зоригт иргэн” боллоо

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 13

Энэ долоо хоногт дэлхий нийтийн анхааралд өртсөн Саудын Арабын иргэн, 18 настай Рахаф Алькунун Канад улсад орогнох эрх авч, Торонтогийн олон улсын нисэх онгоцны буудалд бямба гарагт /2019.01.12/ буужээ.

 

Нисэх онгоцны буудалд түүнийг Канадын гадаад хэргийн сайд Кристиа Фриланд угтан авсан бөгөөд сэтгүүлчдэд түүнийг “Канадын маш зоригтой шинэ иргэн” гэжээ.

 

Рахаф Мохаммед Алькунун хүчээр нөхөрт гарахаас татгалзан, гэрээсээ зугтаан Тайландын нисэх онгоцны буудалд түр орогнож байсан талаар өмнө нь Zindaa.mn мэдээлж байсан билээ. /ЭНД дарж уншина уу!/

 

Торонто руу нисэхээс өмнө өөрийн твиттер хуудаснаа “Би чадлаа” гэж бичиж, онгоцон дотор авсан гэрэл зургаа байршуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top