Трамп онц байдал тогтоох асуудлыг судалж байна

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 08

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн сурталчилгааны үеэр амлаж байсан гол амлалтуудыг биелүүлэхэд Конгрессын зүгээс тавьж буй саадыг арилгах үүднээс онц байдал тогтоох асуудлыг судалж байна гэж мэдэгдэв. АНУ-ын Ерөнхийлөгч, Конгресс 2019 оны төсөв дээр тохиролцож чадахгүй байгаагаас үүдэн холбооны яамд болон агентлагуудын үйл ажиллагаа түр зогсоод байгаа энэ үед онц байдал тогтоосон тохиолдолд АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний засаг захиргаа тус улсын засаглалын системд бүрэн эрхээр ажиллах цорын ганц бүтэц болох юм. Энэ нөхцөл байдал АНУ-ын ерөнхийлөгчид хувийн амбицаа хэрэгжүүлэхэд ихээхэн боломж олгохын сацуу түүнийг эрх мэдлийг хууль бусаар булаан авсан хэрэгт буруутгах эрсдэл бий болно гэж шинжээчид болгоомжилж байна.

Болзошгүй онц байдал зарлахад хүргэж буй шалтаг бол АНУ, Мексикийн хил дээр хана барих асуудал юм. Хэдийгээр энэ нь хууль бус цагаачдаас хамгаалах практик арга зам ч, Трамп өөрийн нэр хүндийг өсгөх зорилго агуулж байна гэж ажиглагчид үзэж байна.

Энэ үеэр Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Мексиктэй залгаа хил дээр ажиллана хэмээн мэдэгдсэн бол Дональд Трамп мягмар гарагийн /2019.01.08/ орон нутгийн цагаар 21.00 цагт цэнхэр дэлгэцээр дамжуулан ард түмэндээ хандана гэж жиргэжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top