ЗАСГИЙН ГАЗАР: Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлэхээр боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Засгийн газраас Асгатын мөнгөний ордыг “Эрдэнэс МГЛ”-д шилжүүлж, цагаан сараас өмнө эргэлтэд оруулах ажлыг эхлүүлэх үүрэг өглөө.

Асгатын мөнгөний орд бол стратегийн орд газар.  Өндөр уулын бүсэд, техникийн хүнд нөхцөлтэй байршилд  оршдог орд учир ашиглахад хөрөнгө оруулалт ихээхэн шаардлагатай. Энэ бол тус орд эргэлтэд ороогүй өдийг хүрсэн үндсэн шалтгаануудын эхэнд бичигдэнэ. Үүнээс гадна ганц манайхаас хамаарахгүй том асуудал байсаар ирсэн. Ордыг ашиглах чиглэлд манайх Оросуудтай нийлэн анхаарч ирсэн баримтууд бий. Тухайлбал, Оросууд “Асгат” ордыг ашиглах зорилгоор Монгол, Оросын хил дээр Асгатын суурин гэж тосгоныг байгуулж байсан түүхтэй. Тэгвэл Засгийн газраас Асгат ордтой холбоотой анхаарал татсан шийдвэрийг гаргалаа.

 Дашрамд дурдахад, 2018.12.29-нд Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа явуулж, Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг цуцалж, төрийн мэдэлд авсан билээ. Тус ордыг өмнө нь хувийн хамгаалалтын алба хамгаалдаг байсан бол үүнээс хойш Дотоодын цэрэг хамгаалалтдаа аваад байгаа юм. Мөн цаашдаа стратегийн орд газруудыг хувийн биш төрийн хамгаалалтад байлгах нь зүйтэй гэсэн чиглэлийг ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өгчээ.

 




Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin.(64.119.17.225) 2019 оны 01 сарын 07

uneM.Enhboldyg.turuus.zailuulah.yostoiheer.zuv.ajillajee.bayar.hurgey.odoo.l.sain.tsagiin.ehlel.tavigdaj.bna

0  |  0
Irgen(202.126.89.62) 2019 оны 01 сарын 07

salhit bish asgatin mungunii ord geech

2  |  0
Бда(202.126.89.220) 2019 оны 01 сарын 07

Бүх иргэнд хуваагаад хувьцаа болгоод өгөх хэрэгтэй

4  |  0
Жөа(202.126.89.220) 2019 оны 01 сарын 07

Ордуудад Төр хяналттай ажлаад ноогдол ашиг тараагаад ирвэл иргэд цалин нэм гэж босохгүй шдээ. Баялаг үнэ д орохгүй ашиг тараахгүй бол иргэд ойлгоно шдээ

3  |  0
d(202.126.89.104) 2019 оны 01 сарын 07

mash zov. oor yu ch yarihav.

3  |  0
Уячдаар халхалсан ма(103.26.195.57) 2019 оны 01 сарын 07

Хжуаанууд нийгмийн сүлжээ болон өдрийн сонин гэх мэт мэдээллийн хэрэгсэлээ ашиглан эрээ цээргүй дайралт хийж эхэллээ. Засгийн газар бодлогоо, үйл ажиллагаагаа Хятадын засгийн газарт зөв ойлгуулаад явахад асуудал гарахгүй. Хятадын хөрөнгө оруулалтыг хавчиж байгаа биш, хууль бусаар лиценз эзэмшсэн этгээдүүдтэй тэмцэж байгаагаа ойлгуулах хэрэгтэй.Хууль ёсны дагуу хөрөнгө эзэмшиж буй хэнийг ч хамгаална. Тэр түмний баялагийг хулгайлж зарчихаад би сайхан амьдарч байна гээд аархаад байгаа бандийг дүүжил.Ийм хууль бус бүх үйлдэл уяачдын мафийн зэлэн дээр л болж ирсэн гэдэг шүү дээ.

2  |  0
СОНГУУЛЬ 2020(103.9.90.98) 2019 оны 01 сарын 07

2020 ОНЫ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМУУД 30 ЛУЙВАРЧИН ГЭР БҮЛИЙН ЭЗЭМШИЖ БУЙ БҮХ ОРДЫГ ТӨРД АВЧ АРД ИРГЭДЭД ХУВЬЦАА ХЭЛБЭРЭЭР ЭЗЭМШҮҮЛЖ НОГДОЛ АШИГ ТАРААХ АМЛАЛТААР ОРОХ ЁСТОЙ. ИЙМ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ НАМД Л ИРГЭД САНАЛ ӨГЬЕ.

5  |  0
АРД ТҮМЭН(103.9.90.98) 2019 оны 01 сарын 07

30 луйварчин гэр бүл хууль бусаар эзэмшсэн бүх орлдыг болон Эрдэнэтийн 49 хувийг төр мэдэлдээ яаралтай авч 3 сая иргэнд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж ноогдол ашиг тараах хэрэгтэй. энэ ажлыг өнөөдрөөс эхлүүлье. ТӨР ӨГЧ ЧАДСАН БОЛ АВЧ ЧАДАХ ЁСТОЙ

4  |  0
ТЭМЦЭГЧ(202.179.25.191) 2019 оны 01 сарын 07

ТӨРД ШУРГАЛСАН ХУЛГАЙЧ НӨХӨДИЙН АРААНЫ ШҮЛС НЬ ГООЖООД ХЭН Ч БИШ ЖИРИЙН ИРГЭДИЙН МЭДЭЛД ИРСЭН ЮМ ЧИНЬ ГЭЭД ИДЭЖ УУХААР УЛАЙРААД ОРООД ИРЭВ ДЭЭ.ЦАГ ӨӨР БОЛСОН ШҮҮ.ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАШДАГ ГЭДГЭЭ ТЭНЭГ АРД ТҮМЭН ОЙЛГОЖ ЭХЭЛСЭН МӨН ХАМГААЛЖ ӨМГӨӨЛДӨГ ТӨРТӨЙ БОЛСОН БОЛОХООР ДАХИН ХУЛГАЙЧУУДАД АЛДАХГҮЙ.ХАР БУЗАР ГАРАА ДҮРЭЭД ҮЗЭЭРЭЙ ДЭЭ ХАР ТОЛГОЙГОО АЛДАХ БОЛНО ШҮҮ.

0  |  0
би(103.9.90.98) 2019 оны 01 сарын 07

Одоо цагаан суварга болон 30 луйварчин гэр бүл өмчилж байгаа бүх ордыг төр мэдэлд авч иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж ноогдол ашиг тараах замааар үндсэн хуульд заасан ИРГЭДИЙН эрхийг бодитой эдлүүлэх хэрэгтэй. улмаар баялагаас иргэдэд хүртээх замаар өрийг нь цайруулах хэрэгтэй. одоо засгийн газар хөдлөх цаг болсон.

3  |  0
иргэн(202.179.30.194) 2019 оны 01 сарын 07

энэ баялгуудаа бөөн бөөнөөр ашиглалтанд оруулах нэртэй оюутолгойн араас оруулмаагүй байна. хойч ирээдүйдээ юу үлдээх вэ. олон юм руу үсчиж маш муу луйврын гэрээ байгуулахгүй төрийн мэдэлд нөөцөнд байлгаж, хадгалж хамгаалж хойч ирээдүйдээ үлдээх саналтай байна. өөхөнд ороовч нохой идэхгүй өсөнд боогод үхэр долоохгүй одоогийн бид энэ баялгуудыг зөв шударга ашиглаж, хувиарлаж чадахгүй.

3  |  0
Зочин(66.181.161.40) 2019 оны 01 сарын 07

Номтойбаяр ялтангаас цагаан суваргаа авмаар байна

4  |  0
amgaa(202.126.89.93) 2019 оны 01 сарын 07

юу бичээд б.гаа юм бээ??

0  |  0
би(103.9.90.98) 2019 оны 01 сарын 07

ард иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж ноогдол ашиг тараах ажлыг эхлүүлье

1  |  0
би(103.9.90.98) 2019 оны 01 сарын 07

30 луйварчин гэр бүл хууль бусаар эзэмшиж байгаа бүх ордыг төр мэдэлд авч иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлж ашиг тараах замаар иргэдийн өрийг цайруулах хэрэгтэй

1  |  0
би(103.9.90.98) 2019 оны 01 сарын 07

иргэдэд хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх хэрэгтэй. 1072 ш хувьцаа шиг

2  |  0
Top