Трамп: АНУ цаашид дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж чадахгүй

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

Зул сарын баярыг тохиолдуулан лхагва гарагт /2018.12.26/ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэргүүн хатагтай Маланиа Трампын хамтаар Ирак дахь АНУ-ын Айн аль-Асад цэргийн баазад гэнэтийн айлчлал хийлээ. Тэрбээр цэргийн алба хаагчидтай албан бус уулзалт хийжээ.

“АНУ цаашид дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэж чадахгүй. Бүх ачааллыг бидэнд үүрүүлж байгаа нь шударга бус юм” гэж тэрбээр ярьжээ. Бусад улс орнууд өөрсдийнхөө аюулгүй байдлыг хамгаалахын тулд АНУ-г ашиглахыг Вашингтон хүсэхгүй байна. Тэд төлбөрөө төлөх ёстой хэмээн тэрбээр онцолжээ.

Зохион байгуулалтын үл ойлголцол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Иракийн Ерөнхий сайд Адель Абдель Махди нарын албан ёсны уулзалтыг цуцлахад хүргэсэн гэж Иракийн засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Вашингтон Дональд Трампын айлчлалын талаар арванхоёрдугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн байна.

Цагаан ордны тэргүүн Иракаас буцах замдаа Герман дахь АНУ-ын Рамштайн цэргийн баазад зочилжээ. Тэрбээр энэ улс дахь АНУ-ын цэргийн бие бүрэлдэхүүнийг цөөлөх бодолгүй байна гэж мэдэгджээ. Энэ оны есдүгээр сард АНУ-аас Германд суугаа элчин сайд Ричард Гренелл 2020 он гэхэд АНУ 1.5 мянган цэрэг нэмж байршуулна хэмээн мэдээлсэн билээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top