Ши Жиньпин ОХУ-д айлчилна

Я.Болор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 26

 

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д төрийн айлчлал хийнэ гэж ОХУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд Андрей Денисов мэдээллээ.

Хятадын төрийн тэргүүн 2019 оны зургадугаар сарын 6-8-нд Санкт-Петербург хотноо болох Санкт-Петербургийн Эдийн засгийн форумд гол зочноор оролцох гэнэ.

Тус хоёр улсын төрийн тэргүүн нар жил бүр ээлжлэн албан ёсны эсвэл төрийн айлчлал хийдэг бөгөөд ирэх онд Ши Жиньпин ОХУ-д айлчлал хийх ээлж нь таарч байгаа аж. Ингэснээр, Ши Жиньпин Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцсоныхоо дараа тус улсад төрийн айлчлал хийнэ гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

Я.БОЛОР

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top