Ж.Туул: Талийгаач 20 хүнээс тусламж хүсэхэд нэг нь л тусалсан юм билээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2018 оны 11 сарын 23

 Өмнөговь аймгийн Ханбогд суманд нүүрс тээврийн том оврын автомашины бүхээгт гал гарсны улмаас жолооч Д түлэгдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ч шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач 31 настай байсан бөгөөд түүний ард бага насны гурван хүүхэдтэй залуу бүсгүй өрх толгойлон үлдэж хоцорсон юм. Талийгаачийн ар гэрийнхний зүгээс ажил хөдөлмөр хийн, ар гэрээ тэжээж явсан залуу ажил олгогч байгууллагын зүгээс хөдөлмөрийн аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж өгөөгүйн улмаас амь насаа алдсан хэмээн үзэж байгаа. Хэдийгээр талийгаачийн гэр бүл энэ өдрүүдэд маш хүнд хэцүү үеийг туулж байгаа ч гэргий Ж.Туул болсон явдлын талаар бодит байдлыг ярихаар бидний саналыг хүлээн авч, ярилцлаа.


-Юуны өмнө танд эмгэнэл илэрхийлье. Тухайн өдөр болсон явдлын талаар яриагаа эхэлье?

-Миний хань нас барахаасаа өмнө “Таван толгойгоос ачаагаа аччихлаа, хашаанаас гарч чадахгүй байна” гэж ярьсан юм. Удалгүй "Машины цуваа хөдөлж байна" гээд утсаа салгасан. Оройн 21.00 цагийн үед дахиж залгаад, хүүхдүүдтэйгээ утсаар ярьсан. "Хайрт нь өглөө ярья" гэж хамгийн сүүлд холбоо барьсан нь тэр. Гэтэл үүрээр над руу танихгүй дугаараас дуудлага ирж, “Дашдоржийн машин шатаж, хүнд гэмтлээ. Ханбогд сумын эмнэлэг рүү явж байна. Эндээс Улаанбаатар руу явуулах арга бодно. Бэлтгээд байж байгаарай” гэж хэлсэн. Сумын эмнэлэг рүү ярихад өвчтөнөө хүлээж аваад, үзлэг хийснийхээ дараа эргээд хэлье гэсэн. Харин тэр хооронд бид нар эндээс нисдэг тэрэг, онгоц сураглаж эхэлсэн. Улсын эмнэлэгт тийм үйлчилгээ байдаггүй учраас хувийн эмнэлэгт хандахад 20 мянган ам.доллар байдаг тухай хэлсэн. Мөнгөө байршуулбал өвчтөнийг авч ирэх боломжтой гэсэн. Энэ үед талийгаачийн ах Ханбогд сумын эмнэлэгт очсон байсан. Ахыгаа очих үед талийгаач юм ярьж байсан. Ахдаа “Би маш их даарч байна” гэж дахин дахин хэлж байсан гэсэн.

-Улаанбаатар руу ямар онгоцоор авчирсан юм бэ? Сумын эмнэлэгт хэр удаан байсан бэ?

-Хүний биеийн 95 хувь нв түлэгдэнэ гэдэг маш ховор, хүнд тохиолдол. Бид нар гэмтлийн эмнэлэг дээр зөвлөгөө авахаар очиход эмнэлгийнхэн энэ талаар сонсоогүй байсан. Тухайн өдөр жижүүрт гарч байсан эмч Ханбогд сумын эмчтэй холбогдож, нөхцөл байдлыг сонсон, зөвлөгөө өгсөн. Ханбогд сумын эмч нар "Бид эмчилж дийлэхгүй ээ" гэж, нөхцөл байдлаа хэлсэн. Ингээд бид “Оюу толгой”-н орон нутагтай харилцах албатай холбогдож, тусламж хүссэн. Мөн сумын эмнэлгээс хүсэлт гаргасны дагуу “Оюу толгой” компани шуурхай хуралдаж, “Sosmedical” эмнэлэгт хүлээж авахаар болсон. Тэнд амьсгалын аппаратаа цаг алдалгүй залгаж өгөөд, боолт хийж, анхан шатны тусламж үзүүлсэн.

Онгоцны асуудал шийдэгдээгүй учраас бид нар машинаар авч гаръя гэж ярилцсан. Тэгэхэд эмч нар, "Энэ хүн чинь хүнд байгаа, сэхээний эмчийг сувилагчтай хамт авч гараарай. Яаралтай үед эмч ганцаараа яаж ч чадахгүй" гэж зөвлөсөн. Ингээд байж байтал орон нутагтай харилцах албанаас онгоц гаргахаар боллоо, төлбөр мөнгөний асуудлыг дараа ярилцъя гэсэн. Тэдний туслалцаатайгаар тусгай онгоц гаргаж, талийгаачийг хотод авчирсан. Ханийгаа харахад үнэхээр нүд хальтирмаар хэцүү байсан.

-Гэмтэл, согог судлалын үндэсний төвд ирснийхээ дараа арьс нөхөх хагалгаанд орсон гэсэн. Энэ талаар та мэдээлэл өгөөч?

-Гэмтлийн эмнэлэгт ирэхэд эмч нар нь анхны тусламжийг маш сайн үзүүлсэн байна гэж хэлж байсан. Түлэгдсэн хүн галаа залгичихдаг учраас хоолой нь хөөж, амь насаа алддаг юм байна. Харин эмч нар амьсгалын аппаратыг цаг алдалгүй залгасан учраас тэр нөхцөлөөс аварсан юм билээ. Гэмтлийн эмч нар оношлогоо хийхэд цавь, хөлийн шагайнаас бусад хэсэг бүхэлдээ түлэгдсэн байсан. Үс нь хүртэл хуйхлагдсан байсан. /Уйлав.сурв/

Эмч нар 95 хувийн түлэгдэлттэй буюу гуравдугаар зэргийн түлэгдэл гэсэн онош тавьсан. Ийм хэмжээний түлэгдэлтэй хүн амьд гарна гэдэг манайд битгий хэл анагаах ухаан ямар ч сайн хөгжсөн газарт байдаггүй гэж хэлсэн.

Бид нарын зүгээс эцсийг нь хүртэл эмчилгээгээ хийлгэж, чадах бүхнээ л хийе л гэж бодсон. Тэгээд 24 цаг, 48 цагийн шокийн үеэ уг нь давж чадсан. Эмч нар тэр үед “Ийм түлэгдлийн дараа ийм удаан амьдарсан хүн байхгүй. Тийм болохоор дараа дараагийн арга хэмжээгээ авч, эмчилгээгээ үргэлжлүүлье. Та нар төлбөр мөнгө нь болно гэж үзвэл эмч нарын шуурхай зөвлөгөөн хийж, донорын арьс нөхөх хагалгаа хийе. 31-хэн настай, эрүүл чийрэг залуу хүн босоод ирэх ч юм бил үү. Амь насыг нь аврахыг оролдъё” гэсэн.

Хүний уураг гэдэг чинь шар өнгийн зүйл байдаг юм билээ. Түлэгдлийн үед уураг нь урсаад, хамаг шингэнээ алддаг юм билээ. Ингээд ар гэрийнхэн бид хагалгаанд оруулахыг зөвшөөрч, гарын үсгээ зурсан. Бид нар хүнээ л аврахыг бодсон. Гурвын гурван хүүхэд нь эцэггүй үлдэнэ. Ээж аав, хадам аав ээж нь хүртэл амьд сэрүүн байхад ийм залуугаар нь хүүгээ яаж өгөөд явуулах вэ дээ гээд ах дүү нар маань бүх хүчээрээ л аврахыг хичээсэн. /Уйлав/

-Хагалгааны дараа талийгаачийн биеийн байдал уг нь тогтворжсон юм байна, тийм үү?

-Өглөө нь эмч нар шуурхай зөвлөлдөөд, хагалгаагаа хийхээр болсон. Нэг хувийн найдвар байсан ч гэсэн эмчилгээгээ хийж өгөөрэй гэж бид гуйсан. Гэмтлийн эмч нар болон удирдлагууд маш их сэтгэл гаргасан. Нөөцөнд байсан 1800 см.кв байгаа донор арьсныхаа 1200-1400 см.кв-ыг нь хагалгаанд ашиглана гэж гэсэн. Үлдсэнийг нь хадгалахгүй бол маш хүнд түлэгдсэн хүүхдүүд олон ирдэг гэж байсан.

Эмчлэгч эмч н.Нарантунгалаг бүх нарийн мэргэжлийн эмч нартаа хүсэлт тавьж, хагалгаанд хамт орно гэж байсан. Нийт найман эмч, сувилагч асрагч гээд арав гаруй хүний бүрэлдэхүүнтэй хагалгаа хийж эхэлсэн. Гэвч талийгаачийн даралт унасан болохоор хагалгааг үргэлжлүүлэх боломжгүй болж, зогсоосон.

Талийгаач ганцхан түлэгдэлт биш давхар осголттой байсан. Шатаж байхдаа гадаа хүйтэнд гүйсэн учраас осгосон байсан юм билээ. Гар, хөл нь цэв хүйтэн. Эм тариагаар, механик аргаар л биеийн хэмийг нь барьж байсан. Хагалгааны дараа даралт тогтворжуулах эмчилгээ хийсний дагуу биеийн байдал нь харьцангуй тогтворжсон.

Талийгаачийн гэр бүлийн зөвшөөрлөөр зургийг нийтлэв


 

ТА НАР ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ ХИЙЖ БОЛОХГҮЙ, ӨӨРӨӨР ЯРИНА ШҮҮ ГЭЖ ДАРАМТАЛСАН...

-Та бүхэн Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хамтарч, хэвлэлийн хурал хийсэн. Тэгэхд талийгаачийн ажиллаж байсан компанийн тухай ярьж байсан. Энэ талаар тодруулъя?

-Талийгаач ямар ч байсан эхний хагалгаагаа давсны дараа удалгүй зүрх нь нэг удаа зогссон юм. Тэгээд би бодсон. Цаашид хичнээн удаа ийм зүйл тохиолдох билээ. Цаашид эмчилгээний зардал ч маш өндөр гарах юм байна. Гэтэл байгууллагынх нь зүгээр ямар ч нийгмийн хариуцлага хүлээгээгүй. Холбоо ч барихгүй. Энэ бол ганцхан манай гэр бүлийн асуудал биш. Маш олон хүн хариуцлагагүй компаниудаас болж эрүүл мэнд амь насаараа хохирч байна. Маш олон гэр бүлийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Тиймээс би дуу хоолойгоо хүргэх ёстой юм байна гэж бодсон.

Ингээд Монголын Үйлдвэрчний эвлэлийнхэнтэй хамт хэвлэлийн хурал хийхээр болж, хуралд би өөрөө оролцсон. Гэтэл хэвлэлийн хурал хийх гэж байгааг сонсоод “Омогт цагаан шонхор транс” компаниас хүн холбогдож, “Та нар хэвлэлийн хурал хийж болохгүй. Ингэх юм бол бид нар өөрөөр ярина шүү, удахгүй манайхаас хүмүүс уулзана” гэж хэлсэн.

-Өнөөдрийг хүртэл онгоц болон эмчилгээний зардалд нийт хэдэн төгрөг зарцуулсан бэ?

-Нисэх онгоцыг 22 сая төгрөгөөр захиалсан. Үүний тавин хувийг “Оюу толгой” компани даасан. Маш хүнд хэцүү үед тэд бидэнд том туслалцаа үзүүлсэн. “Sosmedical” эмнэлгийн эмчилгээний төлбөрийг ч биднээс аваагүй. Хагалгааны зардал 153 сая төгрөг гарсан байсан. Эмчилгээнд өдөр бүхэн хоёр сая орчим төгрөгийн зардал гарч байсан. Гэхдээ бид нар хүнээ л аврах тухай бодсон. Энэ л чухал байсан.

-Хэвлэлийн хурал хийсэн өдөр талийгаачийг нас барсан гэх мэдээлэл гарсан?

-Хэвлэлийн хурал дуусах үед "Бие нь муудлаа" гэж эмнэлгээс дуудсан. Эмч нар "Одоо бол найдваргүй шүү" гэдгийг ч хэлсэн. Гэсэн ч гэр бүл бидний итгэл тасраагүй. Амин тариа нь олдохгүй. Хувийн эмнэлгүүдийн сэхээнээс асууж сураглаад тариа авсан ч тэр өдрийн 15:55 цаг хүртэл л амь насыг нь торгоож чадсан. /Уйлав.сурв/

АЖИЛТНЫ ӨМНӨӨС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ХУУЛЬ ХЯТАДАД БАЙДАГГҮЙ ГЭЖ ХЭЛСЭН

-Талийгаачийн ажиллаж байсан “Омогт цагаан шонхор транс” компаниас өнгөрсөн хугацаанд та бүхэнтэй уулзсан уу? Талийгаачийн ажил явдал, эмчилгээний зардалд тусламж үзүүлсэн үү?

-Талийгаачийг Гэмтлийн эмнэлэгт ирсэн байхад “Омогт цагаан шонхор транс” компаниас холбогдож, "Машин нь хаана байгаа вэ, мэдээд өгөөч" гэж утасдсан гэсэн. Өнөөдрийг хүртэл компанийн удирдлагуудын нэг нь ч манайхантай ирж уулзаагүй. Хагалгаанд орохын өмнөх шөнө "Хагалгааны зардалд нэмэр болгож, урьдчилгаа мөнгө өгнө" гэж хэлсэн байсан. Арван сая төгрөг өгье гэхэд нь бид нар аваагүй. Тэгсэн маргааш нь хандивын данс руу арван сая төгрөгөө хийсэн байсан. Дараа нь талийгаачийн цалин болох 1 сая 30.000 мянган төгрөгийг шилжүүлэхдээ “хандив” гэсэн утгатайгаар явуулсан байсан.

Уг нь бол байгууллагынх нь ажилтан үйлдвэрлэлийн осолд орж, нас барчихаад байхад хариуцлагаа хүлээдэг. Хүний ёсоор сэтгэл гаргах ёстой байх.  Гэвч цаад хятад талынх нь хүмүүс "Манай хятадад ажилтны өмнөөс хариуцлага хүлээх хууль байхгүй гэж хэлсэн. Энэ осол Монгол Улсад гарсан шүү дээ. Монгол Улсын хуулиар, Хөдөлмөрийн хуулийн дагуу энэ ослын асуудал шийдэгдэх ёстой гэж бодож байна.

-Талийгаач “Омогт цагаан шонхор транс” компанитай хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан уу?

-Хөдөлмөрийн гэрээ байгаагүй. Ер нь хөдөлмөрийн гэрээ хийдэггүй юм байна лээ. Жолооч нараа ийм ийм хүмүүс ажиллаж байгаа гэсэн бүртгэлтэй л байдаг байсан.

-Галын дүгнэлт гарсан уу?

-Онцгой байдлынхны хийж байгаа галын дүгнэлт одоогоор гараагүй байгаа гэсэн. Хэрэг нь орон нутагт гарсан болохоор тэндээ шалгаж байгаа байх. Би энэ хугацаанд ажил явдал гээд тийш бас анхаарч чадсангүй. Манай хамаатнууд хөөцөлдөж байгаа.

-Гал гарсан дуудлагыг хэн анх өгсөн юм бэ? Хэргийн газарт яг юу болсон талаар танд тодорхой мэдсэн мэдээлэл юу байгаа вэ?

-Шөнийн 02.00 цагийн үед машины цуваа зогсчихсон, жолооч нар бүгд машиндаа унтаж байхад нь гал гарсан. Шатаж байгаа хүн өнхрөхөө мэддэггүй гэж эмч нар хэлж байна лээ. Талийгаач халуу шатаад ирэнгүүт сэртэл бие дээр нь гал асч байсан гэсэн. Өөрийгөө хүчилж машинаасаа буунгуутаа тусламж хүсч гүйсэн юм шиг байна дээ. Хоёр гар нь илүү их түлэгдсэн байсныг бодоход хувцсаа тайлах гэж л оролдсон байх. Олон машины хаалгыг цохиж тусламж гуйсан ч ганцхан машины жолооч л хаалгаа онгойлгож, талийгаачид тусалсан байсан. Өөрийнх нь яг урд талд нь зогсож байсан машины жолооч ах анх мэдэж, тусламж үзүүлэн, кабиндаа оруулсан байсан. Талийгаач түүний машинд дотуур хувцастайгаа орж ирж суусан гэсэн. Тэр машины жолооч эмнэлэгт хандсанаар гурван цагийн дараа эмч нар очсон. Талийгаачид тусалсан тэр жолооч ах одоо ажлаасаа гарч байгаа гэж дуулсан. Талийгаач машинд нь суучихаад “Ах аа, надад өвчин намдаах эм олоод өгөөч” гэж гуйсан гэсэн. Бас их даарч байна, ам цангаж байна гээд “Та дахиж битгий машин бариарай” гэж байн байн захисан байсан.

Харин цагдаа болон онцгой байдлынхан яг ослын газарт тухайн үед очоогүй. Үүнийг яаж нотлох вэ гэхээр осол гарснаас хойш хоёр хонож байхад Онцгой байдлын газрынхан нь "Мэдэхгүй, тийм хэрэг болсон юм уу" гэж асуусан. Гэтэл талийгаачийг Улаанбаатарт ч авч ирж амжаагүй ч үгүй байхад компанийнхан аль хэдийнэ очоод, ачиж явсан нүүрсийг нь чөлөөлөөд, аваад явсан байсан. Шатсан кабиныг нь сүүлд журмын хашаанд хийсэн байна лээ.

-Одоо ар гэрийнхэн та бүхний зүгээс гомдолтой байгаа зүйл юу байна. Холбогдох байгууллагуудад ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Миний хань хүүхдүүдийнхээ боловсролд маш их анхаардаг хүн байсан. Боловсролгүй л бол амьдрах аргагүй нийгэм болжээ гэж ярьдаг байсан. Тиймээс бид хоёр ярилцаад хүүгээ хувийн сургуульд сургаж байсан. Гэтэл хань минь өөд болчихлоо. Өнөөдөр би гурван нялх хүүхэдтэйгээ хоцорч байна. Ямар ч байсан хөвгүүдээ эх орондоо хэрэгтэй, боловсролтой сайн хүн болгож өсгөх нь түүнийхээ өмнө заавал биелүүлэх миний үүрэг болж үлдэж байна. Тиймээс хүүхдүүдийнхээ ирээдүйн баталгааг “Омогт цагаан шонхор транс” компаниас нэхэмжилнэ.

Тэр байгууллагын зүгээс ямар ч хариуцлага хүлээхгүй гэх утгатай зүйл ярьж байгаа. Гэвч хүний амь нас хохирсон асуудлыг ингэж хайхрамжгүй орхиж болохгүй. Бараг өөрийн буруугаас гал алдаж шатсан гэх утгатай зүйл ярьсан байна лээ. Тиймээс энэ хэргийг хууль, цагдаагийн байгууллага үнэн зөвөөр нь шалгаж, тогтоож өгөөсэй гэдгийг л хүсч байна.

-Талийгаач ямар мэргэжилтэй хүн байсан бэ? Гурван хүүхэд тань хэдэн настай вэ?

-Манай хүн зам, гүүрийн инженер мэргэжилтэй. Их тайван, уур уцааргүй, уул шиг нөмөртэй хүн байсан. Гурван хүүдээ хатуу ч үг хэлж үзээгүй тийм л хүн байсан.  Сургуулиа төгсөөд удаагүй байсан. Өмнө нь Өмнөд Солонгост ажил хийж байгаад ирсэн. Манайх гурван хүүтэй. Өнөөдөр хүүхдүүд маань аавыгаа өнгөрснийг ч ойлгох ухаангүй нялхаараа байна. Том хүү дөнгөж найман настай. Бага нь ой гарантай, дундах нь гурван настай.

-Гэр бүлдээ тохиолдсон энэ хүнд хэцүү зүйлийг хуваалцаж, бидэнд болсон явдлын талаар мэдээлэл өгч, хэвлэлийн байгууллагын онцлогийг ойлгон ярилцсанд баярлалаа. Хууль, хяналтын байгууллагууд асуудалд анхааралтай хандаж гэж найдаж байна.

Талийгаачийн тээвэрт явахдаа унаж байсан машин.

Б.ЦОГ

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 49 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(122.201.24.132) 2020 оны 04 сарын 08

Өмхий Элбэгдорж. Очирбат, Багабанди нараас амийг нь нэх. Тэд нарэнэ бүхний ард эзэн гээд лсууж байгаа

1  |  0
ИРГЭД(202.179.26.50) 2018 оны 11 сарын 26

ТАВАН ТОЛГОГЙООС АМИЙГ НЭХЭХ ЁСТОЙ ШҮҮ Бүхэл бүтэн байгууллага бж Монгол хүнийг хог шиг хаяж ХЯТАД БОДЛОГО БАРИМТАЛЖ БНАШДЭЭ

0  |  0
zochin(59.153.114.130) 2018 оны 11 сарын 26

munkhnaran eej

0  |  0
bid iim l boljee!!!(148.60.92.227) 2018 оны 11 сарын 24

Bid iim l boljee!!!ardchilaliin yr nelee geh baih daa!!!nobsnyyd abilgagch nar maani!!!byryy zamaar bydaa teebel byzahdaa soroo teene gedegsen?...

0  |  0
bid iim l boljee!!!(148.60.92.227) 2018 оны 11 сарын 24

Bid iim l boljee!!!ardchilaliin yr nelee geh baih daa!!!nobsnyyd abilgagch nar maani!!!byryy zamaar bydaa teebel byzahdaa soroo teene gedegsen?...

0  |  0
Mongol hyn!!!!(148.60.92.227) 2018 оны 11 сарын 24

21 zyyn hynii chanar iim boljee!zaluu ye maani mench nynjiggyi esch endiij bna daa!!!

0  |  0
Odbayar(112.72.11.111) 2018 оны 11 сарын 23

Bi bas ajildga vnheer hetsvv bainga l osol awaar harah bvrd harimaar boldgo gewch mongold amdirah vnheer hetsvv bn sh de yga vnen de ene bvhen ard tvmen yduu tsuun toonii nowshnuud hanj tsadhaa medhgvi uls orniig minii idej bgatai holbootoi shv de

0  |  0
tulgaa(202.131.245.26) 2018 оны 11 сарын 23

hetsuu ch yumda yum buhniig uls turjuuleh muuhai gehdee ter jenko mcs eer tumur zamiig n bariultsan bol heden zuun hun amid seruun eleg buten bh bsan aldagdsan ami nasuud yaj nohogdoh ve eruul mendeeree hohirson humuus zondoo bgaa yah ch yostoi yumbe

0  |  0
m(66.181.181.175) 2018 оны 11 сарын 23

huurhii nylah ursuud kompani hariutsalgaa uureh heregtei um sain amaglan boltugai

0  |  0
Deeee(95.223.45.36) 2018 оны 11 сарын 23

Hilee haagaad amidarval yasan vm be bid nar nvvrs zarj turj vheh deeree tulaagvil bna uchnuun say mal gazar tarialan erhleh urgun uudam nutag bna shvv dee uur vuch hereggvi

0  |  0
Zul zul(66.181.160.26) 2018 оны 11 сарын 23

Dugui alga bologson gd hytaduud mongol zaluug shataaj alsan gsen medeelel ywaad bsan hudlaa baijee ene tom mashind galiin hor ene ter eron baidaggvi ym bhda

0  |  0
hgjghj(202.9.43.110) 2018 оны 11 сарын 23

ar geriinhendn terbum tugrug uguudch bagadna tegj zovj uhne gedeg muu lalruud

0  |  0
bb(202.179.24.164) 2018 оны 11 сарын 23

mash haramsaltai osol boljee Har nyalhaaraa hyyhdyyd hetsyy yumaa

0  |  0
Иргэн(78.116.228.97) 2018 оны 11 сарын 23

Нүүрс ээ зөөхөө больё оо.

0  |  0
нг(202.55.188.34) 2018 оны 11 сарын 23

Монголчууд нүүрс зөөгөөд баян улс болно гэж боддог ч хэзээ ч үгүй гэдэгийг дэлхий тэр чигээрээ мэднэ Монгол энэ онд нүүрсний тээвэр хийж 45 шижигнэсэн залуусаа нүд ирмэх зуур алдлаа 50 гаруй залуусаа үүрд тахир дутуу болголоо заавал одоо заавал боломжгүй үед нүүрс гаргах улайрах хэрэг байна уу Нүүрс ирээдүйд улам л үнэд цахилгаан гаргахгүй ч олон үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн болохоор байгаа ЕС Хүрэлсүх газар дээр нь байдлыг зун үзээд ирсэн Тэр 3 сар өнгөрөхөд юу ч хийсэнгүй хийх ч үгүй нь харагдаж байна Улс орон тэгж яалагаа алдаад байгаа юм алга Авилгачид ард түмний баялаг зөөгч ЖДҮ чид эд нар

0  |  0
Зочин(59.153.113.206) 2020 оны 04 сарын 08

Юун айхтар нэртэй компани вэ? Эднийхэн 3 хүүхдийг нь харж хандах,эцгийнх нь үүргийг гүйцэтгэх ёстой!

1  |  0
уншигч(64.119.24.224) 2018 оны 11 сарын 23

хилээ хаагаад өөрсдөө амьдрах гэж үзмээр юм байна даа. Төр засгийн буруу бодлогын үр дүнд олон сайхан залуус дайны үе шиг үхэж үрэгдэх юм даа. Ум ма ни бадми хум.

0  |  0
Njuty(66.181.165.101) 2018 оны 11 сарын 23

daanch dee

0  |  0
Y(202.55.183.108) 2018 оны 11 сарын 23

NUGUU SURHII OHIN GEH TODOTGOLTOI KONPANI UU

0  |  0
Зочин(112.72.11.102) 2018 оны 11 сарын 23

Ум сайн амгалан болтугай. Сүнс нь амгаланг олох болтугай. Яая гэхэв ийм л үйл байж дээ. Хандивын данс нээмээр юм даа. Буян сайн хийлгэ. Үр хүүхэддээ хоргодож мэднэ.

0  |  0
Иргэн(203.169.50.108) 2018 оны 11 сарын 23

Харамсалтай, Монголын нутаг дээр үйл ажиллагаа явуулдаг, аль ч улсын компани Монгол улсын хууль тогтоомжид захирагдах ёстой шүү. Сайн хөөцөлдөх хэрэгтэй

0  |  0
Зочин (150.129.142.125) 2018 оны 11 сарын 23

Ум ма ни бад мэ хум. Харамсалтай юмаа хайран хүү.

0  |  0
болор(202.179.11.50) 2018 оны 11 сарын 23

ямар харамсалтай юм бэ энэ жил сайхан залуучууд охидууд нялх үрсэд минь ямар хатуу жил вэ муусайн улсаа худалдсан новшнуудаас нэг нь ч гэсэн зайлаад өгөхгүй ид хийж бүтээх эх орноо авч явах сайхан залуус минь...... хайран сайхан залуу

0  |  0
Иргэн(172.58.136.160) 2020 оны 04 сарын 08

Хятад компанийг монголчууд давруулсаар байгаад ийм болгож байгаа юм. Манай компаниуд гэсэн ажилчдаа гэрээ хийлгэхийг хойшлуулж өөрсдөөдөө ашиг олж байвал хүнээ боддоггүй. Хичнээн залуучууд амьдралын төлөө зүтгэж яваад үрэгдэж байна дөө. Төр засаг нь анхаарахгүй бол хятадуудын өгсөн мөнгөнд амаа үдүүлсэн компани зуучлагч нар үл тоосоор байх болно доо.

1  |  0
хүн(202.126.89.83) 2018 оны 11 сарын 23

ум ма ни бад мэ хум

0  |  0
зочин(103.9.90.131) 2018 оны 11 сарын 23

Ум сайн амгалан болтугай

0  |  0
Maam(73.157.11.145) 2018 оны 11 сарын 23

Hairan shan zaluu,hairan zaluu ger bul,ahiad l urh tolgoilson eej,unchin huuhduud buruutai humuust hatuu hariutslaga tootsoj huuhduud n ireeduig batalgaatai bolgoh heregtei.

0  |  0
Сэлэнгэ(66.181.190.175) 2018 оны 11 сарын 23

Өмнөговийн удирдлагууд энэ хуний төлөө юу хийсэн бэ

0  |  0
S(202.179.25.53) 2018 оны 11 сарын 23

Та женкод хандаад уздээ монгол хуний толоо хэдэн юм огохнуу

0  |  0
Top