Шинэ Ном: Найруулагч Д.Төрмөнхийн бичсэн гурамсан роман хэвлэгдэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 31

Зохиолч, найруулагч Д.Төрмөнх, залуу түүхч Ч.Содбилэг нарын хамтран туурвиж буй эрт эдүгээгийн түүхийг өгүүлэх гурамсан романы эхний хоёр дэвтэр бэлэн болжээ.  "Нэр нэгтний хоёр үхэл", "All things must pass" (Бүхий л зүйлс арилан оддог) хэмээх тэргүүн болон дэд дэвтэр, мөн "Түмний нэг" хөрөг цувралын хүрээнд бичигдсэн "Санкара" номууд хэвлэгдэн гарахад бэлэн болсон гэнэ. Номыг зохиолч, яруу найрагч Г.Аюурзана ариутган шүүж, "Очир Пресс" хэвлэлийн үйлдвэр эрхлэн гаргах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top