Рио Тинто компани тээвэрлэлтдээ инновацийн шинэ технологи ашиглана

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

Уул уурхайн салбарт тэргүүлэгч Рио Тинто компанид түүхий эдийн тээвэрлэлтэд инноваци шингэсэн технологийн сүүлийн үеийн шийдлүүдийг ашиглахаа мэдэгдээд байна. Тодруулбал Рио Тинто компанийн хөрөнгө оруулалтаар жолоочгүй усан онгоцны хөгжүүлэлт хийж буй аж.

“Аж үйлдвэрийн салбарт технологийн шинэ тутам хөгжиж буй шийдлүүдийг ашиглах нь чухал болоод байна. Бид уламжлалт технологиос аль болох татгалзах ёстой” гэж Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Жеан Себастиан-Жак ярьжээ.

 Рио Тинто компани шилдэг шинэ технологи ашиглахын тулд Apple болон Алькоа, БНХАУ-ын технологийн салбарын старт-апуудтай хамтран ажиллахаар болж, эхнээсээ гэрээгээ байгуулсан юм. Одоогоор жолоочгүй усан онгоцыг чухам хэзээ тээвэрлэлтэд ашиглах нь тодорхой болоогүй байна.

Б.Азаа

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top