”Шуурган дундуур” олон ангит кино хийхээр болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 10 сарын 30

Өнгөрснөөс өнөөг хүртэлх нийгмийн түүхийг харуулах “Шуурган дундуур” олон ангит уран сайхны киног Америкийн "In the Wee hours" студитэй хамтарч кино бүтээгч залуус өөрсдийн санаачилгаар хийхээр болжээ. Одоогоор киноны зохиол бичигдэж байгаа ба ирэх хавраас зураг авалт эхлэх гэнэ.

"Шуурган дундуур" олон ангит уран сайхны киноны нээлтийг 2020 онд хийхээр төлөвлөжээ. Киноны продюссерээр Пүрэвбаатарын Мөнхтулга ажиллаж байна.

"In the Wee hours" студийн хувьд 1997 оноос өдгөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд кино, телевиз, дижитал медиа, баримтат бүтээл гэх мэт олон төрлийн бүтээлч контентуудыг бүтээдэг, пост продакшн компани юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top