ГОВЬ-АЛТАЙ: Алтайнхан шатраар амьсгалж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 09 сарын 24

Аймаг орон нутгийн хэмжээнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх, цаашлаад бүсийн таван аймгийн шатарчдыг туршлага солилцуулах зорилгоор зохион байгуулж буй “Алтайн намар” шатрын бага наадам эхэллээ. Тус наадам Алтай хотноо энэ сарын 21-нээс эхлэн, дөрвөн өдөр үргэлжлэх юм.

Наадмын үеэр Говь-Алтай аймгийн Засаг даргын нэрэмжит “Баруун бүсийн багийн аварга шалгаруулах тэмцээн”, Монгол Улсын шатрын спортын анхны Олон улсын их мастер, Д.Шаравдоржийн нэрэмжит шатрын нээлттэй тэмцээн, Говь-Алтай аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн, тус аймгийн хөдөөгийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн тус тус болно. Наадамд  баруун таван аймгийн найман багийн 80 шатарчин оролцож байгаа аж.

Дашрамд дурьдахад, наадмыг  тус аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын Шатрын холбоо, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, “Эрдэнэс Алт Ресурс” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд нар хамтран зохион байгуулж байгаа юм.

Л.Зул

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top