ГОВЬ-АЛТАЙ: Хог боловсруулах үйлдвэр хэрэгтэй байна

2018 оны 09 сарын 18

“Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийн хүрээнд тус аймгийнхан үүсмэл хог хаягдлаа цэвэрлэсэн байна. Жил бүрийн есдүгээр сарын 15-нд тохиодог энэ өдөрт Монгол улс энэ жил нэгдээд буй. Тус аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, сумдын ЗДТГ хамтран зохион байгуулсан цэвэрлэгээнд аймгийн нийт 15 сумын 199 байгууллага, аж ахуй нэгжийн 2957 алба хаагч, 453 хүүхэд орон нутгийнхаа хог хаягдлыг цэвэрлэжээ.

 Тэд нийт 352.4 га талбайгаас 184.05 тонн хогийг түүж зайлуулсан гэнэ. Харин хог хаягдлын дийлэнх нь ундаа, архи, пивоны шил, лааз, хуванцар сав гарсан нь тус аймгийн хэмжээнд хоёрдогч түүхий эд худалдан авах цэг, хог боловсруулах үйлдвэр шаардлагтай байгааг илтгэж байна гэж эх сурвалж мэдээллээ.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ммм(66.181.160.102) 2019 оны 03 сарын 27

Хог хаягдлын ихнэнхи хувийг архины шил эзэлж байна иймд архи үйлдвэрлэгч аж ахуйн нэгж ялангуяа АПУ аймаг болгонд дунд оврын хог дахин боловсруулах үйлдвэр барь ж өгөх хэрэгтэй үүйнийг дэмжээрэй

0  |  0
Top