Нефть боловсруулах үйлдвэрийн ажилтай Энэтхэгийн талынхан танилцана

Б.Болорсүх | Zindaa.mn
2018 оны 09 сарын 04

Өнгөрөгч зургадугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Алтанширээ суманд шаваа тавьсан нефть боловсруулах үйлдвэрийн ажилтай Энэтхэгийн талынхан ирж танилцахаар болжээ. Ирэх 16-ны өдөр манай улсад Энэтхэгийн Засгийн газрын төлөөлөл, “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд ирж бүтээн байгуулалтын явцтай танилцахаар болсон байна. Одоогийн байдлаар бүх ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа аж.

“Одоогийн байдлаар 170 мянган куб метр хөрс хуулалтын ажил хийгдсэн байна. Гаднах бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 27 км салаа төмөр зам, 14 км цахилгааны шугам, 16 км авто зам барихаар төлөвлөсөн. Бүх ажил төлөвлөсөн графикийн дагуу явж байгаа” гэж УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын Металл бус ашигт малтмалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Б.Анхбаяр ярилаа.

Энэтхэгийн Засгийн газрын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй нефть боловсруулах үйлдвэр нь жилдээ 1.5 сая тонн газрын тос боловсруулж, 560 мянган тонн бензин, 670 мянган тонн дизелийн түлш, 107 мянган тонн шингэрүүлэн хий үйлдвэрлэх тооцоо гарсан билээ.

Б.Азаа

zindaa.mn

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(98.228.96.94) 2018 оны 09 сарын 05

yana daa bid tom gurnuudiin bodlogo bidend zugeer l tulgalt yaj eserguutsex chadvar manai tord alga bid yadaj l xoorondoo evtei baiy estoi tal talaas ny basax ny dee

0  |  0
мөхөл(202.9.43.16) 2018 оны 09 сарын 05

Олборлож буй нефтнь Хятадынх байхад ??? Юун үйлдвэр?? Хятадууд өөрийн мөнгөөрөө олборлож буй нефтээ ОХУ-аас өндөр үнээр бидэнд зарах болно. Яагаад гэвэл Энэтхэгт Хужаа нар яснаасаа дургүй

0  |  0
monhol(202.126.89.227) 2018 оны 09 сарын 05

Yamarc saad tohioldson hiih l heregtei. Bidnii tom bolomj.

0  |  0
Иргэн(202.179.31.66) 2018 оны 09 сарын 04

Төмөр замын ерөнхий гүйцэтгэгч УБТЗ-ынхан ажлаа сайн төлөвлөж хийж чадахгүйгээс болж төмөр замын далангийн ажил зогсонги байдалд орж байна. Ажил эхлээд 2 сар гаруй болчихоод байхад замын далангийн төслийн зургууд эцсийн байдлаар батлагдаж гараагүйгээс болж туслан гүйцэтгэж нар нь эхнээсээ санхүүжүүлтгүйгээс болж ажлаа зогсоож эхэлсэн. УБТЗ-ын дарга Жигжиднямаа газар дээр нь ирж ажилтайгаа танилцах хэрэгтэй байна.

0  |  0
Шанаа(43.242.243.103) 2018 оны 09 сарын 04

Оросууд энэтхэгт салаавч өгч арай л чадалгүй нефтийн үйлдвэрийг эхлүүлчихлээ. Одоо уурандаа бидэнд нэг шанаа өгнө дөө.

0  |  0
zochin(64.119.25.42) 2018 оны 09 сарын 04

ARAAS N TIIMEE GEH UG ZALGAH N ETGEED DEERENGUI HELLEGT ORDOG

0  |  0
zochin(64.119.25.42) 2018 оны 09 сарын 04

ENE ZURAG NOGOO ODORLOGIIG UZSEN BNA TIIMEE

0  |  0
Top