Ирина Шейкийн олноос нуудаг охины зураг ил болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 08 сарын 31

  Супермодель Ирина Шейк, жүжигчин Брэдли Купер нар өнгөрсөн жил охинтой болсон билээ. Тэд хүүхдээ олны хараанаас нуудаг ч папарацууд Лея охины зургийг холоос дарж амждаг билээ. Саяхан тэднийг Парист амарч явахад нь гэрэл зурагчид ойрхоноос дурандаа буулгажээ. Цагаан хувцастай Лея охин аавынхаа нуруун дээр сууж явсан байна.

Ирина, Брэдли нар 2015 оноос үерхэж байгаа ч гэрлэсэн эсэхээ нууцалдаг юм. Нэгэн зураг дээр супермоделийн хуруунд сүйн бөгж харагдаж байсан ч Ирина ямар ч тайлбар хэлээгүй билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top