Бүрэн эрхээсээ түдгэлзье, гэвч яаж?

2018 оны 04 сарын 07

УИХ-ын гишүүдийг "бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуул" гэдэг амны уншлага иргэний хөдөлгөөнийхөнд бий. Тэгвэл Д.Гантулга гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ өөрөө өгчээ. Парламент түүнийг нь хүлээн авч хэлэлцэж шийдвэрлэх гэтэл ямар хуулийн аль заалтыг үндэслэхээ мэдэхгүй гацаанд оров.

   Учир нь гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх цорын ганц заалт нь УИХ-ын тухай хуулийн 6.1.9-д "гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан" тохиолдолд гэж заасан байв. Гэвч энэхүү заалтыг ҮХЦ өнгөрсөн онд хүчингүй болгосон. Хэрэглэх хуулийн заалтгүй нөхцөлд энэ асуудлыг хэлэлцвэл парламент өөрөө хууль зөрчиж, УИХ-ын дарга огцрох үндэслэл ч үүснэ.

   Иймээс гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухайд холбогдох байгууллагууд хамтран ажиллаж яаралтай шийдвэрлэхийг байнгын хороо, дэд хороодод үүрэг болгожээ. Энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл УИХ-ын гишүүн Д.Гантулгын бүрэн эрх хэвээр үлдэж байгаа юм.

www.zindaa.mn

Д.Дорж

 

Top