Ц.Пүрэвжаргал: Дэлхийн спортын торгон агшныг үзэгчдэдээ хүргэхийг зорьж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Дэлхийн спортын шилдэг нэвтрүүлэг, амжилт бүтээл, сонин сайхан, тэмцээн уралдаан, тамирчдын ур чадвар агшин бүрийг цаг алдалгүй Монголынхоо үзэгчдэд Эс Пи Эс Эйч Ди телевиз дөрөв дэх жилдээ хүргэж байна. Спорт сонирхогчид болон хүүхэд залуучуудын үзэх дуртай Эс Пи Эс Эйч Ди телевизийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Пүрэвжаргалыг энэ удаагийн “Шинэ үе” булангийн зочноор урилаа. АНУ-д боловсрол эзэмшсэн тэрээр дэлхийн спортын шилдэг контентуудыг Монголын үзэгчдэдээ хүргэх ажлыг амжилттай явуулж байна. Дашрамд сонирхуулахад, тэрээр Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн ууган охин нь юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.

 


 

-Эс Пи Эс спортын төрөлжсөн телевиз 2013 онд байгуулагдсан. Энэ хугацаанд хүүхэд, залуучууд, спорт сонирхогчдын үзэх дуртай суваг болж чадсан байна. Спортын телевиз байгуулах санаа анх хэрхэн төрсөн бэ?

-Телевиз нээгдээд дөрвөн жилийн хугацаа өнгөрсөн байна. Эс Пи Эс телевиз нь сагсан бөмбөг, хөлбөмбөг, их спорт, тулаан, спорт гэсэн таван сувгаар дэлхийн спортын нэвтрүүлгүүдийг гаргаж байна. Телевизүүд спортын мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг гаргадаг ч яг дэлхийн том спортын суваг, контентуудыг албан ёсны зөвшөөрөлтэй гаргадаг нь цөөн шүү дээ. Тиймээс дэлхийн спортын тоглолтуудыг түргэн шуурхай, торгон агшныг нь залуучууддаа, спорт сонирхогчдодоо хүргэе гэдэг үүднээс анх Эс Пи Эс спортын төрөлжсөн сувгаа нээж байлаа. Дэлхийн хэмжээний спортын тэмцээн уралдааныг залуучууд сонирхож үзэж байна. NBA, Премьер лигийн тэмцээнээс манай спорт сонирхогчид хоцрох ёсгүй. Түүнийг сонирхдог, хичээллэдэг хүүхэд залуучууд олон болсон. Сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тэмцээнийг шууд үзэх сонирхолтой залуучууд олон байна. Тийм учраас Эс Пи Эс нь Монголынхоо хүүхэд залуучуудад дэлхийн спортыг шууд үзэх, тэмцээн уралдааныг шуурхай нэвтрүүлэх боломжоор хангах зорилгоор амжилттай ажиллаж байна.

-Таны аав бол Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцаг. Спортод хайртай, элэгтэй нэгэн. Энэ утгаараа спортын төрөлжсөн суваг байгуулахад нөлөөлсөн үү?

-Тийм. Миний аав бол багаасаа спортоор хичээллэж өссөн тамирчин хүн. Тэр үед спортоор хичээллэнэ гэдэг аавын хувьд ажил шиг нь байсан. Өглөө гараад орой хүртэл хичээллэнэ. Амьдралынх нь чухал хэсэг болсон. Одоо ч хэвээрээ. Аав маань спортын төрөлжсөн телевиз байгуулахад маш их хувь нэмрээ оруулсан. Спортод хайртай хүн учраас энэ салбарт бараг л буяны ажил хийсэн. Дэлхийн хэмжээний спортын уралдаан тэмцээнийг оруулж ирэхэд өндөр өртөгтэй, түүнийг нөхнө гэдэг бол урт хугацааны асуудал. Гэхдээ л сор болсон дэлхийн спортыг монголын хөрсөнд буулгах, монгол тайлбартай хүргэх чин хүсэлтэй байсан. Тэр нь ч биелэлээ олсон.

-Монголдоо анх төлбөртэй суваг нээхэд үзэгчдийн зүгээс эсэргүүцэх хандлага байсан. Спортын нэвтрүүлэг, сагс, хөлбөмбөгөө үнэтэй үзнэ гэхээр хүмүүст таалагдаагүй байх. Гэхдээ NBA, Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг, Английн премьер лигийн тэмцээн гээд цаанаасаа өндөр үнэтэй контентыг нэвтрүүлж буйн хувьд тодорхой хэмжээний төлбөр тавихаас өөр аргагүй байх л даа?

-Анх төлбөрт сувгийн системийг танилцуулахад үзэгчдээс дуртай байгаагүй. Үнэгүй байснаа гэнэт үнэтэй болсонд хүмүүс цочирдсон. Яагаад мөнгө төлж хөлбөмбөг, сагсаа үздэг юм гээд нийгмийн ойлголт эхэндээ хэцүү байсан байх. Гэхдээ үйлчилгээний чанарын дэвшлийг ойлгох, мэдрэх хугацаа хэрэгтэй болсон. Одоо бол хэрэглэгчид маань монгол тайлбартайгаар дэлхийн хэмжээний шилдэг контентыг хэрэглэж, таашаал авч үйлчлүүлж дадаж байна. Манай телевиз Skymedia, Univision-тэй хамтран ажиллаж байна. Эдгээр байгууллагуудтай хамтран ажиллаж таван сувгаа тавууланг нь энгийн багцаар гаргаж байгаа. Skymedia, Uni - vision-ий хэрэглэгчийн багцад оруулснаар ямар ч хэрэглэгч шууд үзэх боломжтой болсон. Бид бол 100 хувь монгол хөрөнгө оруулагчтай, монгол компани. Бид хийгээгүй бол хэн нэгэн ийм зүйл хийх л байсан. Зөвхөн өөрийн нутаг дэвсгэрт цацах эрхтэй Орос, Хятадын сувгууд Монголд сигналаа хаасан нь манай сувгийг хүндэтгэн үзэж буй хэрэг юм.

-Гаднын контентыг онцгой эрхтэйгээр үзэгчдэд хүргэх нь уран бүтээлчдийн оюуны өмчийг хүндэтгэж байгаа хэрэг л дээ. Манай телевизүүдийн хувьд оюуны өмчийн эрх хурцаар хөндөгддөг асуудал шүү?

-Эс Пи Эс Эйч Ди телевизийн баримталдаг бодлого бий. Бид хүүхэд залуусынхаа спортын боловсролд илүү их хувь нэмэр оруулахыг зорьж, хөдөлгөөнт спортоор хичээллэхийг уриалдаг. Үүгээрээ зөв хүмүүжил төлөвшлийг бий болгохыг хичээж байна. Контент гэдэг өөрөө маш их ажиллагаа, хөлс хүч шаарддаг оюуны өмч болдог. Үүнийг эрхэмлэн зохих ёсоор нь оруулж ирэх, олонд таниулах, нутагшуулах ажил нь өөрөө биднийг, мөн та бүхнийг зөв байх систем рүү аажмаар оруулдаг гэж ойлгодог.

-Танай телевиз дэлхийн хэмжээний спортын ямар төрлийг нэмж Монголынхоо үзэгчдэд хүргэхээр төлөвлөж байна вэ?

-Одоогийн байдлаар албан ёсны эрхтэйгээр Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн лиг, NBA, Английн премьер лиг, UFC, агаарын теннис, ширээний теннисийн тэмцээнүүдийг Монголын үзэгчдэдээ хүргэж байна. Цаашид автомашины уралдаан, бильярд, гар бөмбөг гэх зэрэг спортын нэвтрүүлгээ үзэгчдэд хүргэх зорилготой байгаа. Эхний удаа дэлхийн сор болсон спортын уралдаан тэмцээнүүдийг нутагшуулахад анхаарна. Тэгээд Монголын спортын тэмцээн уралдаанд анхааръя гэсэн төлөвлөгөөтэй. Үндэсний спорт, уралдаан тэмцээнүүдийг хүргэх, шууд нэвтрүүлэг бэлтгэх бодол байна. Монгол үндэсний бөхийн барилдааны шоу байж болж байна. Монгол морин уралдааныг шоу маягаар зохион байгуулж олон нийтэд хүргэж болно. Үзэгчдэд спортын нэвтрүүлгийг аль болох сонирхолтой байдлаар хүргэх бодол байгаа. Монголдоо спортын шоу нэвтрүүлгийг ч хийх сонирхол бий. Залуучуудын спорт, эрүүл мэндэд анхаарсан, нөгөө талаараа хөгжүүлсэн шоу нэвтрүүлэг хийх бодол байна. Манай телевизийнхэн энэ чиглэлд бодож боловсруулсан зүйл бий.

-Та телевизийнхээ Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. ТУЗ цаашид телевиздээ ямар шинэ өөрчлөлтийг хийхээр төлөвлөж байна вэ?

-Манай телевизийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны нэгдүгээр сард шинэчлэгдсэн. Бид телевизийнхээ менежментийг сайжруулах, хэрэглэгчийн хүсэл зорилгод чиглэсэн бодлогоо илүү нарийн тодорхойлж спортын сувгаа дэлхийн жишигт хүргэх зорилготойгоор ажиллаж байна. Дэлхийн том контентуудыг монгол үзэгчдэдээ хүргэх, телевизийн шилдэг шоунуудыг Монголдоо гаргах зорилготой байна. Эмэгтэйчүүдийнхээ спорт, эрүүл мэндэд анхаарсан шоу нэвтрүүлэг хийх бодол байгаа. Хамгийн гол нь дэлхийн спортын торгон агшныг үзэгчдэдээ шуурхай хүргэхийг зорьж байна. Спортын төрөлжсөн телевизүүд Монголд цөөнгүй бий. Манай Эс Пи Эс телевиз богино хугацаанд спортын тэргүүлэх телевиз болж чадсан. Энэ бол телевизийн баг хамт олон, сэтгүүлч, уран бүтээлчдийн авьяас, хөдөлмөрийн үр дүн юм.

Орчин үед спорт нь шинжлэх ухааны аргачлалаар явагддаг болсон. Энэ шинэчлэлийг өөрийн улсдаа нутагшуулах нь манай сангийн гол зорилго юм. Гадаад орнууд өөрсдийн тамирчдаа тэмцээн уралдаанд амжилт гаргуулахын тулд олон хүчин зүйлд анхаарал хандуулж байна. Дан ганцхан бэлтгэл сургуулилтад нь анхаарах бус зөв хооллолт, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэл сургуулилт хийлгэхэд нь онцгой анхаарч байна. Нэг тамирчны ард баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Тийм учраас Монгол Улс ч гэсэн тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад ингэж анхаарах ёстой.

-Танай телевиз “Спортын инновацийг дэмжих сан” байгуулсан. Энэ сангийн шугамаар ямар ажил төлөвлөж байна вэ?

-Манай компани цаашид “Спортын инновацийг дэмжих сан” байгуулан телевизийн хэрэглэгчдийн төлбөрийн тодорхой хувийг тус санд төвлөрүүлнэ. Энэхүү сангийн үйл ажиллагаа нь манай улсад спортын шинжлэх ухаан, мэдээлэл технологийн ололтууд, тамирчдын зөв хооллолт болон дасгалжуулалтын шинэлэг арга барилыг дэмжих зэрэгт чиглэх юм. Орчин үед спорт нь шинжлэх ухааны аргачлалаар явагддаг болсон. Энэ шинэчлэлийг өөрийн улсдаа нутагшуулах нь манай сангийн гол зорилго юм. Гадаад орнууд өөрсдийн тамирчдаа тэмцээн уралдаанд амжилт гаргуулахын тулд олон хүчин зүйлд анхаарал хандуулж байна. Дан ганцхан бэлтгэл сургуулилтад нь анхаарах бус зөв хооллолт, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бэлтгэл сургуулилт хийлгэж байна. Нэг тамирчны ард баг бүрэлдэхүүн ажиллаж байна. Тийм учраас Монгол Улс ч гэсэн тамирчдынхаа бэлтгэл сургуулилтад ингэж анхаарах ёстой. Манай телевизийн хувьд сангийн шугамаар энэ чиглэлд анхаарч ажиллана. Нэвтрүүлгүүд ч бэлтгэн хүргэнэ.

-Телевизийн салбар бол онцгой бизнес. Хөрөнгө мөнгө их шаарддаг, өрсөлдөөн ихтэй. Маш олон телевиз байна. Энэ дундаас ашиг олно гэдэг амаргүй байх?

-Манай нэвтрүүлж буй контентууд өндөр үнэтэй. Бид 2013 онд анх төлөвлөж байснаасаа давсан хэрэглэгчтэй болчихсон ч төгрөгийн ханшийн өөрчлөлтөөс болоодсанхүүгийн хувьд ашигтай ажиллах гэхээсээ илүүтэй алдагдал хүлээж ирсэн. Тэр үеийнхээс долларын ханш 1200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Гэвч бид энэхүү эдийн засгийн хямралын үед хэрэглэгчдийн нуруун дээр бизнесийн эрсдэлийг үүрүүлэх бодлого баримтлаагүй. Эдийн засгийн тооцооллоор бол бидний бэлтгэн дамжуулж буй контентын төлбөрийн хэмжээ нэмэгдэх шаардлагатай байгаа. Гэвч бид өнгөрсөн хугацаанд бүх хэрэглэгчдэд төлбөрийн уян хатан нөхцөлөөр спортын контентуудыг хүртээмжтэй хүргэх талаар, эдийн засгийн тооцоо, судалгааг хийсээр ирсэн. Хэдий ашиг орлого бага байгаа ч спорт бол өөрөө гоё салбар шүү дээ. Эрүүл мэндэд тустай, бие бялдар хөгжүүлэхээс гадна тэсвэр тэвчээр, хатуужлыг бий болгодог юм байна. Спорт бол улс орныг эв нэгдэлтэй, нэг хүчтэй болгодог. Тийм учраас олон нийтэд, үзэгчдэд спортын олон талын мэдээлэл, нэвтрүүлэг хүргэнэ гэдэг маш гэгээлэг бизнес гэж ойлгож байгаа.

Гадаад төгссөн оюутнуудын хувьд ялгарах нэг онцлог нь хайрцагнаасаа гарч сэтгэдэг юм уу гэж харагддаг. Яагаад гэвэл Монгол оюутнууд гадаадад очоод тэдэн шиг сэтгэх хэрэг гардаг.  

-Ярилцлагынхаа сэдвийг өөрчилье гэж бодож байна. Та Сан- Францискогийн их сургуулийг улс төр судлалаар дүүргэсэн. Америкт өндөр боловсрол эзэмшсэн хүн мэргэжлээрээ ажиллана биз дээ?

-Би төгсөөд ирэхдээ мэргэжлээрээ ажиллана гэж бодож байсан. Гэвч төсөөлж байснаар болдоггүй юм байна. Ирснийхээ дараагаар ЮНЕСКО-д богино хугацаанд ажилласан. Ер нь улсын байгууллагад хийх ажлыг дараа хийж болох юм байна гэж ойлгосон. Мэдлэг туршлагаа улам хөгжүүлээд өөрийн гэсэн үзэл бодолтой болсныхоо дараа улсад ажиллах, улс төрийн чиглэлээрээ ажиллах нь зүйтэй юм байна гэж бодсон. Улсын ажил бол хариуцлага өндөртэй, маш сайн ажиллах ёстой. Тийм учраас мэдлэг боловсролоо илүү сайн дээшлүүлэх ёстой юм байна гэж ойлгосон. Тэгээд мэргэжлээрээ ажиллана гэсэн бодолтой байна.

-Гадаадын өндөр хөгжилтэй оронд мэргэжил эзэмшихийн давуу тал нь юу байна гэж бодогддог вэ?

-Америкт таван жил суралцсан. Хүрч ирээд энд сурсан монгол залуучуудаа харахад гадаадад суралцсан оюутнуудаас ялгарах, дутах зүйл алга байна. Дотоодод төгссөн суралцагчдад ямар ч ялгаа алга. Мэдлэг боловсролоо дотооддоо дээшлүүлж чадаж байна. Ганц ялгаа байгаа байх. Тэр нь хэлний мэдлэг. Эх оронд нь очоод суралцаж байгаа залуучуудын хувьд хэлний боловсрол сайжирдаг. Монгол залуус маань ажилд орох гэхээр хэлний боловсрол өндөр байх шалгуурыг компаниуд тавьдаг болсон байна. Зарим залууст маань хэлний жаахан бэрхшээл бол байдаг байх. Мөн гадаадад төгссөн оюутнуудын хувьд ялгарах нэг хүчин зүйл нь хайрцагнаасаа гарч сэтгэдэг юм уу гэж бодогддог. Монгол оюутнууд гадаадад очоод суралцдаг. Тэдэн шиг сэтгэх хэрэг гардаг. Гаднынхнаас суралцдаг шүү дээ.

-Дэлхийн спортыг Монгол үзэгчдэдээ хүргэж байгаа хүний хувьд ямар спортоор хичээллэдэг вэ?

-Би багаасаа л спортоор хичээллэх дуртай хүүхэд байсан. Сургуулийнхаа сагсан бөмбөгийн багт тоглодог байлаа. Гадаадын тэмцээн уралдаануудад хүртэл багаараа оролцож байсан. Мөн волейбол тоглох дуртай. Мөн иог, пилатес ( pilates )–аар хичээллэдэг.

-Залуучууд ном их уншдаг болсон байна. Хамгийн сүүлд ямар ном уншив?

-Одоо Японы алдартай зохиолчийн “Залуучуудын хайрын түүх” номыг уншиж байна. Мөн Дейл Карнегийн “Хэрхэн найзууддаа нөлөөлөх вэ” номыг уншиж байгаа. Энэ ном бол миний ширээний ном. Мөн ажлын шаардлагаар компанийн засаглал, хуулийн чиглэлийн ном уншдаг.

Цаг гаргаж ярилцсанд баярлалаа. Телевизийн уран бүтээлийн ажилд нь амжилт хүсье.

Ярилцсан Т.Амартүвшин

2017 он 06,07 сар "Зиндаа" сэтгүүл №05/505

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (202.126.89.120) 2022 оны 01 сарын 14

Америкт байхад нь америк залуу тоогоогүй юм уу? МАК-ын охин, Сү. Батболдын охин гэх мэт бүгд Монголын жул эрчүүдтэй холбогдсон байх юм.

0  |  0
DR. PRADHAN(105.112.50.137) 2019 оны 07 сарын 26

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
DR. PRADHAN.LT.COL(105.112.50.137) 2019 оны 07 сарын 26

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  0
Mgl man(66.181.161.75) 2019 оны 04 сарын 23

Saihan ohin bn, hunii saihan ohniig bitgii eldveer heleerei. Tsetseg shig delgerch yavag

0  |  0
Ber (175.223.39.75) 2019 оны 05 сарын 30

Shn l zassn hamar bna

4  |  1
би(202.170.69.98) 2019 оны 06 сарын 24

Солонгост нүүрээ янзлуулжээ.

8  |  3
Mgl(174.208.16.200) 2019 оны 04 сарын 22

Saihan amitan ymaa kkk

2  |  1
Иргэн(66.181.181.204) 2019 оны 05 сарын 30

Залуу хүн гэхэд зөв бодолтой, зөв төлөвшилтэй, зөв юм ярьдаг охин байна. Ажилд нь амжилт хүсье. Гарьд аавынхаа нэрийг өндөрт өргөж яваарай.

1  |  4
F1(64.119.20.1) 2019 оны 04 сарын 22

F1 гаргачихвал их баярланаа

1  |  0
МТ(202.131.228.118) 2021 оны 09 сарын 14

Аавынхаа нэрийг хэд худалдах гэсэн юм болдоо

7  |  9
ИРГЭН(202.170.80.25) 2019 оны 04 сарын 23

Амжилт хүсье. Formula-1-н уралдааныг шууд дамжуулдаг бол гоё шүү

7  |  0
zocnin(68.145.61.75) 2019 оны 04 сарын 18

bolowsroltoi hoorhon cn ohin bna amjilt hyseu

3  |  2
Top