Б.Лхагвасүрэн гуай хүнд өвчин тусчээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 15

Төрийн соёрхолт, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн хүнд өвчин тусчээ. Түүнийг "Ходоодны хорт хавдар"-тай гэсэн оношийг БНСУ-ын эмнэлэг гаргасан байна. Энэ талаар сэтгүүлч Болдко "Монголын их яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн ах маань бие тааруу Солонгос улсад Шинжилгээ өгч явна. Дөнгөж сая шинжилгээний хариу баттай гарахад ходоодны хорт хавдар гэж оношлогджээ. Яаралтай хагалгаа хийхгүй бол их хүнд гэнэ. Сэтгэл санаа нь жаахан гундуу
- 73 насаллаа даа.Бурхан аваад явах цаг нь болсон бол яахав, Болоогүй бол түмэн олон минь мэдэг. Нутагтаа Ууландаа л нэг оччихоод ирье. Хэдэн ач гуч зээгээ бодохоор хэцүү юм. Ганц хоёр жаахан амины гучууд гүйлдэж байгаа шүү дээ. Өвөөдөө жигтэйхэн хайртай юм байгаам гээд санаа алдаж сууна. Хагалгаа нь 100 илүү сая болох юм байна. Хадгалсан юм байх биш. Нэгдүгээр сарын 10-нд хагалгаанд ор гэнэ Нутаг буцнаа ууландаа нэг мөргөе гэсээр сууна. Сэтгэл санааг нь сатааруулах санаатай баахан л дэмий хууч хөөрлөө. Ганцхан ном байгаа Болдкодоо өгнө гэсээр номоо бэлэглэж байна. Сэтгэл эмзэглээд урссан нулимсаа нууж арчив.
Photo Солонгос улс Мёнжи эмнэлэгт" гэжээ. Монгол түмний хайртай яруу найрагч, нэрт соён гэгээрүүлэгч Б.Лхагвасүрэн гуайнхаа эмчилгээнд элгэн нэгт ахан дүүс минь сэтгэл тавих цаг болжээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.229.121.97) 2020 оны 01 сарын 14

Та эдгэнээ бух бм сайхан болно

1  |  0
сайн үйлс (202.179.26.201) 2020 оны 01 сарын 14

Чадах хэрээрээ хандив өгнөө хурдан эдгээрэй

1  |  0
Ganaa(27.123.212.140) 2020 оны 01 сарын 14

Mongol tulgatni 100 erhemiin Hero Baatar, Jenco Battulga 2 ogchih blguidee. Ner nuuriig ni nileed sain ashiglaj pr hiisen.

1  |  0
Top