Говь-Алтай руу тээвэрлэлт хийхийг гурав хоногоор хориглолоо

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 24

 

Хэдийгээр тарвага ичиж өвөл ирсэн ч тахлын аюул хэвээр байгааг Онцгой байдлын газраас сануулжээ. Тухайлбал, Говь-Алтай аймагт тарваган тахалын шинж илэрсэн тул шинжилгээний хариу иртэл арваннэгдүгээр сарын  24- 26-ны өдрийг дуустал 72 цагийн хөл хорио тогтоосныг аймгийн Онцгой байдлын газраас мэдэгдлээ.

Тиймээс Говь-Алтай –Улаанбаатар чиглэлийн хот хоорондын тээвэрлэлтийг зогсоосон байна. Иймд хот хоорондын зорчигч тээвэрлэлт 72 цагийн хугацаанд явахгүй болохыг Автотээврийн төвөөс өнөөдөр анхааруулжээ. Ер нь тарваганы махнаас аль болох хол байж идэхээс татгалзахыг сануулж байна.

Л.Зул

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top