Б.Баабар оюутан, залуучуудад лекц уншина

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Монголын Залуучуудын Холбооноос баасан гараг бүр оюутан, залуучуудад зориулан цуврал лекцийг үнэ төлбөргүй тогтмол зохион байгуулдаг билээ. Энэ удаад "Би Монгол залуу хүн" цуврал лекцийн хүрээнд нэрт нийтлэлч, орчуулагч, Б.Баабар оюутан, залуучуудад чөлөөт сэдвээр лекц уншихаар болжээ. Тус холбоо нь долоо, долоо хоногоор "Аз жаргалтай гэр бүл", "Би Монгол залуу хүн" лекцийг цувралаар зохион байгуулдаг юм. Ирэх долоо хоногийн баасан гарагт "Аз жаргаптай гэр бүл" цуврал лекцийн хүрээнд гэр бүл судлаач, хүүхэд судлалын багш Ц.Түвшинтөгс "Залуу гэр бүлийн нийгмийн хариуцлага" сэдвээр лекц унших аж. Харин энэ сарын 20-нд "Болор цом" наадмын хошой тэргүүн шагналт, яруу найрагч Ц.Хулан "Сэтгэлийн боловсрол" сэдвээр оюутан, залуучуудад үнэ төлбөргүй лекцээ толилуулах юм байна.

Эх сурвалж: Нийслэл таймс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top