Засгийн газар түргэн авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Өчигдөр Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс болж түргэн авч ээлжит бус хуралдааныг зарласан. Гэвч үдээс хойш хуралдах байсан ээлжит бус хуралдаан тодорхой бус шалтгаанаар хойшлов. Энэ удаагийн ээлжит бус хурлаар шатахууны үнийн өсөлтөд Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх бодлого даалгаврыг гаргах байжээ. Мөн шатахуун түгээх газруудын түлш хомсодсон, Газрын тосны газрын шатахууны нөөц хангалттай байгаа гэх зэрэг зөрөөтэй мэдээллүүд гарах болсонтой холбоотой. Нөгөө талаар ОХУ нь нефтийн бүтээгдэхүүнийхээ эскпортыг энэ сарын нэгнээс тодорхойгүй хугацаагаар зогсоохоо мэдэгдэж, зарим арга хэмжээ аваад эхэлсэн нь Засгийн газрын ээлжит хуралдааныг зарлахаас аргагүй байдалд хүргэсэн юмсанж.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top