Гахайны хулгайч, галдан шатаагч Н.Энхболд Ерөнхий сайд болно гэнэ ээ, ёстой лайтай

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Лайтай юм аа. Дахиад л Засгийн газар огцрохоор боллоо. Гэхдээ ард түмэндээ гялайж гялтайх олигтой юу ч хийгээгүй  Сү.Батболдын Засгийн газар амьсгал хураахаас өөр яах билээ. Харин чоно борооноор гэгчээр энэ бужигнааныг далимдуулан албан тушаалын панз үсэргэгчид одоо мөнгөө тоолоод сууж байна. Сү.Батболд бол Ерөнхий сайдын ажлыг хийж ерөөсөө чадахгүй хүн байсан юм гэнэ. Магадгүй ээ. Тэр угаасаа хувийн халаасаа зузаалахыг хичээдэг наймаачин. Наймаачинд найз байдаггүй гэдэг. Энэ бол хатуу ч гэсэн үнэн үг бололтой. Наймаачин, улс төрч хоёр бол тэнгэр газар шиг өөр юм. Наймаачин нь хэт хувиа хичээгч тул нөхөрлөх хүн ховор. Улс төрч нь нийтийн төлөө амиа золихоос үл шантрагч байдаг. Гэхдээ жинхэнэ улс төрч нь ийм юм шүү. Манайд энэ хэмжүүрт хүрэх улс төрч бараг байхгүй байх аа. МАНАН хэмээх болхи засаглал мөрийн хөтөлбөрөө гурван жил болоход бараг биелүүлсэнгүй. Сү.Батболд “Бид мөрийн хөтөлбөрөө 61 хувиар биелүүлээд байна” гэсэн нь худлаа болж таарлаа. Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг Сангийн сайд С.Баярцогттой хамт огцруулахад Сү.Батболдын засаглалын танхим сууриараа ганхаж, унахаас өөр замгүй болно. Ер нь ч эртнээс Ардчилсан намын зарим лидерүүд  МАНАН-гаас салж, МАН-д хариуцлагыг бүрэн үүрүүлнэ гэж байсан. Анхнаасаа стандарт бус Засгийн газрыг байгуулсан буруугаа тэд сайн ойлгож, алдаагаа засахыг хичээж байгаа ажээ. Тэгвэл Сү.Батболд одоо өөрийн эзэмшилд байдаг хэвлэлүүдээрээ дамжуулан орныхоо хүнийг "зарлаж" эхэллээ. Түүнийг унавал орыг нь Н.Энхболд гэдэг хүн зайдлах бололтой. Төв аймгийн уугуул энэ эрхэм бас тийм ч ариун дагшин амьтан биш. Хулгайчуудын хажууд өсч өндийсөн болохоор юм хумслах, гэмт явдалд орооцолдох гээд хулгайчийн замнал руу хальтарч яваа хүн. Энэ талаар Төв аймагчууд бүү хэл, нийслэл хот даяараа мэдээд ид шуугицгааж байна. Яахав, дур эзнээ голохгүй гэгчээр мань хүн С.Батболдын Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол Ерөнхий сайд болохсон гэсэндээ сүүлийн үед МАНАН-гийн томчуудтай сүжирч, сэм сэмхэн үг цухуйлгаж яваа ажээ. Ингэхийг Сү.Батболд зааж өгөөд, араас нь шөвөгдөөд сууж байгаа юм шиг пи ар явж байна. Н.Энхболд түүний дэмжлэгээр Ерөнхий сайд болохын тулд урьдын жишгээр 500 мянган долларын хахууль өгөх болов уу. Гэхдээ Сү.Батболд түүнд зайгаа тийм ч амархан тавиад өгчих жижиг гар биш. Ер нь Н.Энхболд зүтгэдэг юмаа гэхэд эхлээд гахай агнаж зугаацахдаа ойн түймэр тавьж, улсад 33 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээ шүүхээр шийдүүлчихээд дараа нь Ерөнхий сайдын суудалд залрах хороо найруулбал яасан юм бол оо. Цаана чинь эх оронд минь Н.Энхболд гуайн гайгаар том хохирол учраад байна. Нутгийн андууд нь төдийгүй ой хамгаалагчид түүний энэ хэргийн амьд гэрч болж, мэдүүлгээ өгч эхлээд байгаа шүү дээ. Төв аймгийн Хар гавал гэдэг газар тэр гахай агнаж яваад түймэр дэгдээсэндээ харамсах ч үгүй нутгийн ой хамгаалагчийн өөдөөс уусан сархаддаа хөлчүүрхэн тавьтаргүйтэхдээ “Наадах гал чинь удахгүй унтарна” гээд хаяад явсан байлаа. Энэ тухай Zindaa.mn сайт мэдээлж байсан юм. Хэрвээ тэр Ерөнхий сайд болчихвол үүнээсээ илүү их хохирол дагуулсан түймэр тавих байх. Лайтай юм. Мөнгө төлж, түймэр тавьсан нь Ерөнхий сайд болдог бол төр засаг гэж байгаад ч яах билээ дээ.

Х.Тулга. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(62.210.78.179) 2014 оны 06 сарын 21

Your”s is a point of view where real innlglieetce shines through.

0  |  0
Top