”Монголчууд”-аас 52 хүнийг баривчилжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 10

Өнгөрсөн ням гарагт Германы Бремен хотод хоорондоо өрсөлдөгч байкерууд нийтийг хамарсан том зодоон үүсгэжээ. Зодоон “Монголчууд” хэмээх бүлэглэл “Тамын сахиусан тэнгэрүүд”-ийн клубын үүдэнд очиж, тэднийг өдсөнөөр эхэлсэн аж. Бременээр зогсолгүй бусад хотуудад ч гарсан уг зодооны үеэр гурван хүн бэртсэний хоёр нь цагдаагийн ажилтан байжээ. Цагдаа нар тэднийг тараахаар бороохой, албаны нохой хүртэл ашигласан гэнэ. Энэ үед "Монголчууд" хүчтэй эсэргүүцэж байсан бөгөөд тэднээс 52 хүнийг баривчилжээ. Германы "Монголчууд" байкерийн клуб АНУ дахь ижил нэртэй клубтэй холбоотой байдаг юм байна.

А.Туяа. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top