Хөвсгөл, Говь-Алтай аймагт хорио цээр үргэлжилж байна

2015 оны 07 сарын 18

Улсын хэмжээнд Боом өвчний нэг, Галзуу өвчны хоёр тохиолдол бүртгэгдэн, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа талаар ОБЕГ-аас мэдээлэв.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багийн “Зуслан гол”, “Жарын-Өвөр”-т малчин Ц, Б нарын 9 адуу халдварт өвчны шинж тэмдэгтэйгээр хорогдсон байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 25-нд ирүүлжээ. Уг дуудлагын дагуу хорогдсон малаас дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд “Боом” өвчин болох нь тогтоогдсон байна. Мөн Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Далан-Ээв” гэдэг газар малчин Т-ийн 1 тэмээ халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогджээ. Тус тэмээнээс дээж авч шинжилхэд “Галзуу” өвчин болох нь илэрсэн байна.

Хотонд боом өвчин илэрсэн Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын малчин Б-г аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинжилгээнд хамруулахад “Боом” өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон ба тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт хэвтүүлэн эмчилж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top