Интернетээр үнсэлцдэг боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Бие биеэсээ хол байгаа хосууд цахим ертөнцийн гайхамшигт боломжийг ашиглан үнсэлцэх боломжтой боллоо. Токиогийн Цахилгаан холбооны их сургуулийн зохион бүтээгчдийн бүтээсэн алсын зайд үнсэлт дамжуулах чадвартай багаж ийм бололцоог олгох аж. Шинэ төхөөрөмж харагдах байдлаараа дээрээ жижиг сэртэнтэй дөрвөлжин хайрцагтай төстэй бөгөөд компьютерт холбогдон ажиллах юм байна. Багажны дээд талд байрлах хуванцар сэртэнг амандаа үмхэн хэлээрээ эргүүлэхэд нөгөө хос нь уг хөдөлгөөнийг тэр хэвээр нь хүлээж авах гэнэ. Уг багаж удахгүй амт ялгаруулж, амьсгалах мэт дуу гарган, уруул, хэлийг бодит юм шиг мэдрүүлэх чадвартай болох гэнэ. Мөн компьютерээс хамааралгүй бие даан ажилладаг болох цаг ч холгүй бололтой. Энэ нь хосуудад хүссэн үедээ, хаанаас ч үнсэлцэх боломжийг олгох аж. Уг шинэ бүтээл зөвхөн хосууд төдийгүй найз нөхдийн сүлжээнд ч нэн хэрэгцээтэй зүйлд тооцогдох магадлал өндөр байна.    

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top