Бичлэг: “Миний Монголын сүү” хэмжээндээ хүрэхгүй байна

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 30

 Нэгэн хэрэглэгч “Сүү” ХХК-ны “Миний Монголын сүү” нэрийн бүтээгдэхүүн савлагаан дээрх заасан хэмжээндээ хүрэхгүй 800 мл байна хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын цахим хуудсанд гомдлоо бичсэн байна.

Хэрэглэгч гомдлоо зургаар баталгаажуулан цахим хуудсандаа тавьсан бөгөөд зураг дээрээс харахад “Миний Монгол нэрийн сүү 200 граммаар дутуу савлагдсан байсан юм.

Ингээд дээрх зургийг маш олон интернет хэрэглэгчид хуваалцаж үнэн худал эсэхийг тодруулахыг хүссэн коммент үлдээжээ.  "Сүү" ХХК энэ талаар "Хүний гар оролцох боломжгүй, 1000 мл-ээр савлах тохиргоотойг хянах самбараас харж болно" хэмээн үйлдвэр дээрээ бичлэг хийн тайлбарлажээ. Харин бид хэрэглэгчдийн гар дээр очсон "Миний Монголын сүү" хэмжээнд хүрч байгаа эсэхийг шалгаж бичлэг хийсэн юм.

“Сүү” ХХК хэрэглэгчидээ мэхэлж илүү ашиг олдог үгүйг бид бичлэгээр баримтжуулан таньд хүргэж байна. Дэлгүүрээс худалдаж авсан сүүг граммын заалттай саванд хийж үзэхэд хөөснөөс доош 910 орчим грамм болж байсан юм. 

Өдөрт 30-40 тонн сүү боловсруулдаг, 80 жилийн түүхтэй, "хамгийн найдвартай" гэсэн имижтэй. Хэрэглэгчдийн итгэлийг олж өдөрт хэдэн мянган тонн сүү үйлдвэрлэдэг томоохон үйлдвэрлэгчдийн нэг бол  "Сүү" ХХК яах аргаггүй мөн. Гэтэл сүү нь савласан хэмжээнд хүрэхгүй байгаа нь хэрэглэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа хэрэг бус уу? 

Бид ихэвчлэн савалгаатай бүтээгдэхүүнийг савтай чигээр нь хэрэглэдэг учраас хэмжиж үздэггүй. МХЕГ-т гомдол гаргасан хэрэглэгчийн авсан сүү 200 мл дутсанаар худалдан авагч 440 төгрөгөөр хохирч байна гэсэн үг. Харин дээрх бичлэг дээр гарсан шиг 100 мл дутвал 220 төгрөгөөр хохирч байна гэсэн үг. Монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон  сүүний үйлдвэрлэгчид бүгд хэмжээндээ хүрэхгүй сүү худалдаж байгаа юм биш?  Энэ асуудалд мэргэжлийн хяналтынхан, албаны хүмүүс анхаарлаа хандуулаасай. 

Сэтгэгдэл ( 25 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ах(150.129.141.149) 2015 оны 04 сарын 30

Угаасаа дутаж бналээ, сүүлийн үед бүр илт жин нь хүртэл багасаад байсан хэмжиж үзсэн 100-150мл дутаж бна лээ.

0  |  0
Bi songodoggui (103.229.122.213) 2015 оны 04 сарын 30

Bodood baisan chin suunii suu hurdan duuschihdag shuu. Ugluu duu iluu utgun udaan heregledeg. Tegeed ch suu compani malchidaas avahdaa suu muudahaas hamgaaldag nemelt hiideg ter ni yaduu buurai orond heregledeg tul yamar ch batalgaagui gedgiig medsnees hoish suu, targiig ni hereglehee blouson. Bohir compani

0  |  0
zochin(112.72.13.181) 2015 оны 04 сарын 30

Unee nemdeg shigee uilchilgeegee saijruulah heregtei.Olon hunii itgeliig aldah hereggui!!!

0  |  0
иргэн(203.91.112.147) 2015 оны 04 сарын 30

Хэдхэн хоногийн өмнө жирэмсэн эх авто осолд ороод хүүхдээ сэн мэнд төрүүлж чадсан мэдээг нялх хүүхэдтэй эхнэрээ зодсон болгоод бичээд тэрэнд нь итгээд шуураад дараа нь үнэн бодит мэдээг мэдчихээд бүгд дугай байсантай яг ижил. Өөрсдөө хэмжиж үзээгүй, хэмжихдээ шаардлага хангаагүй хуванцар саванд хийчихээд худлаа хуцаад байхын. Өөрийн гэсэн толгойтой баймаар юммонголчууд маань. Муу мэдээнд шуурдаг зангаасаа хэзээ болих вэ?

0  |  0
сүү уудаг хүн(203.91.112.147) 2015 оны 04 сарын 30

Наад хужаа савнууддаа итгээд байгаа юм уу? үндэсний үйлдвэрлэгчдээ итгээд байгаа юм уу? Дурын савандаа хийгээд дүгнэлт хийгээд байх юм. Наад савандаа тэгвэл 1 литр ус ундаа, эсвэл бусад комданий сүү хийгээд үз л дээ. Өрсөлдөгчийн хийж байгаа юм нь л байгаа биз

0  |  0
ооооо(103.229.121.205) 2015 оны 04 сарын 30

сүүгээ хэмжиж байгаа савны хэмжүүр нь буруу юм байлгүй дээ хэмжээтэй сав болгон өөр гараад л байдаг даа

0  |  0
” Suu ” luivarchin (150.129.143.126) 2015 оны 04 сарын 30

Suunii 20% luivardana gdg gemt hereg shu!, 1-5% bl yahav tonog tohooromjiin aldaa bj blno

0  |  0
” Suu ” kompani luiv(150.129.143.126) 2015 оны 04 сарын 30

Ene suu ” hatamal ” buyu huurai suu shu de. Humuus avhas bolchih gyi uy da ,Teso-n ” ulema iin chanar ” , tsever suu, esvel GUM- n huuhdiin suunii gazriin tsever shingen suug heregleee

0  |  0
naraa saraa(122.201.21.23) 2015 оны 04 сарын 30

Naad hujaa savnuud chini ugaasa l hemjee ni hudlaa bdiin shde tiim surhii yum bol standart hemjil zuin tuvuur batalgaajuulchih haha

0  |  0
ө(202.170.71.98) 2015 оны 04 сарын 30

80 жил биш шүү дээ.

0  |  0
eej(246.112.121.3) 2015 оны 04 сарын 30

bi bas ogloo hemjij uzlee uneheer hemjeendee hurdeggvi ym bn aa.undesnii vildverlegch tom gazar baij muuhai ymaa ug ni suu ni bol goy l doo huuheddee ogdog

0  |  0
Зочин(202.179.20.77) 2015 оны 04 сарын 30

Сайн чанарын сүү савандаа ууршдаг юм :P

0  |  0
zochin(112.72.13.213) 2015 оны 04 сарын 30

Manaix ene svv garsan tcagaas xoish vvniig l xeregleseer irsen xerev vnen bol ix xoxirson bnadaa

0  |  0
Top