Киргизийн үймээнд 470 хүн амь эрсэджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Өнгөрөгч оны зургадугаар сард Киргизстанд дэгдсэн үндэстэн ястан хоорондын мөргөлдөөний үеэр олон улсын болон хүний эрхийн хууль журмууд зөрчигдсөнийг олон улсын хүний эрхийн байгууллагууд тогтоожээ. Ерөнхийлөгч Курманбек Бакиевийг төрийн эргэлтээр засгийн эрхээс буулгасны дараа тус улсад киргиз, узбекүүдийн дунд үймээн дэгдэж, хэдэн зуун хүн амиа алдсан билээ. Дээрх дүгнэлтэд үймээнээр амь үрэгдсэн 470 гаруй хүний 74 хувь нь узбек, 25 хувь нь киргиз үндэстэн гэжээ.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top