Хунтайж Уильям гэрлэлтийн гэрээ байгуулаагүй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Нэгдсэн вант улсын хатан хааны гэр бүлийн өмгөөлөгчдийн тогтоосон дүрэм журам, зөвлөмжийг зөрчин хунтайж Уильям хуримаа хийхийн өмнө гэрлэлтийн гэрээ байгуулахаас татгалзсан тухай Lifestyle сэттүүлд мэдээлжээ,

Уильям Кейтэд хайртай учраас хэзээ ч гэр бүл салахад хүрэхгүй гэдэгт итгэлтэй байна. Иймээс хэвлэлүүдэд урьд нь гарсан, хэрвээ гэрлэлтээ цуцлуулахад хүрвэл Кейт ямар ч цол хэргэмгүй, үр хүүхэдгүй, тэрчлэн тэтгэвэр тэтгэмжгүй үлдэнэ гэсэн мэдээлэл худал болох нь нотлогдов. Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид Уильямын орлогыг тооцжээ. Хатан хааны тэнгисийн цэргийн хүчний дэслэгч жилд ердөө 37170 мянган фунт стерлингийн орлоготой ч, түүний хөрөнгө 46 сая фунт стерлингээр үнэлэгддэг байна. Үүний сацуу хунтайж Уильям ойрын үед хоёр сар хагасын хугацаагаар Фолклендийн арлуудад алба хаахаар ганцаараа явна гэж Их Британийн БХЯ мэдээллээ. Британийн цэргийн албан хаагчид Фолклендэд алба хаахаар явахдаа гэр бүлээ авч явдаггүй ажээ.

Кембрижийн гүнгийн хатанд ойр байдаг эх сурвалжийи мэдээлснээр, Кэтрин, Уильям хоёр энэ томилолтын тухай нэлээд эртнээс мэдсэн байна. Фолклендийн арлууд руу хунтайжийг шилжүүлж магадгүй тухай бүр 2009 онд мэдээлж байжээ. Энэ арал 1982 оны дайнаас хойш Аргентин, Их Британи хоорондын маргаантай нутаг дэвсгэр бөгөөд хунтайж Уильям сүүлийн 30 жилд энэ газар нутаг руу явах болсон Британийн хатан хааны гэр бүлийн анхны гишүүн аж. Энэ нь Британи-Аргентины харилцааг хурцатгаж болзошгүй юм. Бас хоёр жилийн өмнө Аргентины ГХЯ Британийн хатан хааны гэр бүлийн төлөөлөгчийг Фолклендэд очихыг хүсэхгүй байгаагаа мэдэгджээ. Хунтайж чухам хэзээ тийшээ явах нь тодорхойгүй байна. Хэрвээ 2012 онд явбал хунтайж дайны 30 жилийн ойгоор арал дээр очих болж байгаа юм. Түүнээс өмнө түүний авга ах хунтайж Эндрю Фолклендын арлуудад болсон цэргийн кампанит ажилд нисдэг тэрэгний нисгэгчийн хувиар оролцож байжээ.

Фолклендын дайн буюу Их Британи, Аргентины хоорондын зэвсэгт мөргөлдөөн 1982 оны дөрөвдүгээр сард Аргентин улс арлыг тусгаар тогтнохыг хүлээн зөвшөөрсний улмаас дэгдсэн байна. Хоёр сар үргэлжилсэн цэргийн кампанит ажиллагааны дүнд британичууд аргентинчуудыг 1982 оны зургадугаар сарын 14-нд бууж өгөхөд хүргэжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top