Наоми япончуудад тусална

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Алдарт загвар өмсөгч Наоми Кэмбелл загварын ертөнцийн мэргэжил нэгт нөхдийн санаачилсан, энэ оны гуравдугаар сард газар хөдлөлт, цунамид хэлмэгдсэн Японы иргэдэд туслах хөрөнгө мөнгө цуглуулах ажиллагаанд нэгджээ.

Тавдугаар сарын 11-нд Каннын олон улсын кино наадмын хүрээнд Наоми Кэмпбелл буяны Fashion For Relief хүлээн авалтыг зохион байгуулна.

Италийн “Vogue” сэтгүүлийн дэмжлэгтэйгээр Каннд тавдугаар сарын 16-нд болох арга хэмжээний хөтөлбөрт уламжлал ёсоор шилдэг загвар өмсөгчдийн оролцсон загварын үзүүлбэр орсноос гаднаас буяны дуудлага худалдаа болох ажээ.

Fasion For Relief буяны төслийн хүрээнд Наоми Кэмбелл буяны янз бүрийн байгууллагад 4,5 сая фунт стерлинг хандивлаад байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top