Пьер Карден брэнд 1 тэрбум еврогийн үнэтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 05

Францын алдарт загвар зохион бүтээгч Пьер Карден өөрийн компаниа нэг тэрбум еврогоор худалдахад бэлэн байгаа бөгөөд АНУ, Их Британи, Хятадын худалдан авагчидтай аль хэдийн уулзаад эхэлжээ гэж “Wall Street Journal” сонин мэдээлж байна. “Компаниа одоо ч худалдахад бэлэн байна. Би хэдхэн жилийн дараа үгүй болно, харин бизнес маань үргэлжлэх ёстой” гэж 88 настай Карден сонинд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Гэхдээ шинжээчид 1949 онд үүсгэн байгуулсан компанийг 200 орчим сая еврогоор үнэлж байна. Pierre Cardin брэндийн нэрээр хувцас үйлдвэрлэх лицензийг дэлхийн 140 орны 600 компани эзэмшдэг ажээ. Алдарт загвар зохион бүтээгч мөн Махim гэдэг рестораны сүлжээтэй байна. 2009 онд Пьер Кардены худалдааны тэмдгийг Хятадын бизнес эрхлэгчдэдхудалдах гэж байгаа тухай мэдээлэл анх гарч байсан юм. Гэхдээ тухайн үед Карден уг мэдээллийг няцаасан байна. Пьер Карден «Алтан хуруувч» шагналыг гурван удаа хүртэж байсан, Францын академийн гишүүн, ЮНЕСКО-гиин Сайн санааны элч төлөөлөгч, тэрчлэн өөрийн нэрээр нэрлэсэн соёлын төвийн захирал юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top