Чингис хааны үеийн хот Говь-Алтай аймгаас олдлоо

2015 оны 02 сарын 17

Өнгөрсөн оны найм, есдүгээр сард Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг Говь-Алтай аймгийн Шарга сумд ажилласан байна. Уг ажлын дүнд тус нутаг дахь “Халзан ширхэг” хэмээх балгас нь Монголын Чингис хааны үеийн “Чигай”хотын балгас болохыг тогтоосон байна.

Энэ талаар Монголын талаас профессор А.Очир, дэд профессор Л.Эрдэнэболд, Японы талаас профессор К.Мацуда, профессор Т.Мацукава нар мэдээлэл хийсэн юм.

 “Чингай хотын балгасын төвд 200 метр хавтгай дөрвөлжин талбай бүхий хэрэм байсан ул мөр байсан бөгөөд энэ дагуу гадаад байдал, ерөнхий бүтэцтэй нь танилцаад, сорилын малтлагыг шороон хэрэм доторх шороон овгор болон хэрмийн дотор талд хийсэн байна. Малтлагын үр дүнд ахуйн хэрэглээний ваар, савны хагархай, бод малын яс, төмөр, хайлуулсан төмрийн баасны үлдэгдэл болон ясан эдлэлүүд олджээ.

Эдгээр эд зүйлүүд нь 12-14 дүгээр зууны үеийнх гэдэг нь батлагдаж байгаа. Энэ бүхнээс дүгнэлт хийж, Чингай хотын балгас мөн гэдгийг баталсан” гэдгээ судлаачид ярьсан юм. Чингай хотын талаар Чингис хааны үеийн холбогдолтой эртний бичээс, тэмдэглэлүүдэд цөөнгүй байдаг байна. Мөн Монголын цэргийн баруун зүгт дайлаар мордоход гол түшиц хот байсан гэдэг. Бүр тодруулбал Хятадын бумбын шашны алдарт төлөөлөгч, Чанчун бумбын тэмдэглэлд Чингай хотын газрын байршил, онцлогийн талаар тодорхой дурьдсан байдаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
hh(103.10.22.11) 2015 оны 02 сарын 17

ter omno gowi aimgaas bas yum oldon shuu sudlaad uzeeree

0  |  0
Top