Улаанбаатарын 250 мянган иргэн элэгний B, C вирустэй

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 01

“Эрүүл элэг Үндэсний хөтөлбөр” манай улсад хэрэгжиж эхлэх гэж буй. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 400 мянган хүн архаг вируст хепатитын халдвартай байна гэсэн тооцоо гарчээ. Үүний 250.000 нь Улаанбаатар хотын иргэд. Манай улс B, C вирусын өвчлөлөөр дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр тэргүүлж байна.

Эрүүл Элэг Үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хүрээнд улсын нийт хүн амыг хепатитын вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж, энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, элэгний хавдар, хатуурлыг эрт оношлох зэр үйл ажиллагааг эрчимжүүлэх боломжтой. 2020 он гэхэд хепатийт С вирусийн архаг халдвартай 147,700 хүнийг бүрэн эдгээж, хепатит В вирусийн архаг халдвартай 128,000 хүнийг эмчилгээнд хамруулах боломжтой хэмээн үзжээ.

Мөн энэ хөтөлбөрөөр вируст хепатитын эсрэг Дэлхий дахинд хэрэглэж буй сүүлийн үеийн шинэ эм, эмчилгээг монголчууддаа санхүүгийн хүндрэл багатайгаар ханган нийлүүлэх боломжийг бүрдүүлэхээр болсон байна.  

Д.Солонго

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top