Тосолгоогүй тороосонд балагаа чихсэн толгойгүй ”Зуншин” ХХК

Автор | Zindaa.mn
2014 оны 10 сарын 13

 

Өнгөрсөн сарын 23-нд Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутагт барилгын гадна фасад хийж байсан 18 настай эмэгтэй С 13 давхараас унаж амиа алдав. Тодруулбал, түүний зогсож байсан өргөгч шатны бэхэлгээ тасарсанаас энэхүү харамсалтай хэрэг гарсан.

Уг орон сууцны барилгын гүйцэтгэгчээр “Зуншин” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Дай Лхагва” ХХК-ийн ажилчид ажиллаж байжээ. “Дай Лхагва” компани барилгын ажил хийх тусгай зөвшөөрөлгүй байсныг “Зуншин” ХХК-ийн удирдлага мэдэж байсан ч үл тоон ажиллуулж байсан талаар МХЕГ-аас мэдээлсэн. Гэтэл тус хэргийн дуулиан намжаагүй байтал буюу маргааш нь нэгдүгээр сургуулийн өмнө баригдаж байгаа барилга дээрээс хүн унаж бэртсэн байдаг.

Сүхбаатар дүүргийн нутагт баригдаж байсан эмнэлэг, үйлчилгээ, орон сууцны зориулалт бүхий “Болор мэлмий” ХХК-ийн 17 давхар барилга дээрээс туслах ажилтан 30 настай эрэгтэй ажилтан унаж, нуруу нугасны хүнд бэртэл авсан бөгөөд яаралтай хагалгаанд орсон. Тус барилгын захиалагч мөн л “Макс өргөө” ХХК бол гүйцэтгэгчээр нь өнөөх “Зуншин” ХХК ажиллаж байсан юм билээ.

“Зуншин” ХХК-ийн хувьд удаа дараа осол гаргаж, хүний аминд хүрч байгаа юм. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сард “Зуншин” ХХК-ийн барьж байсан “Макс Өргөө”-гийн барилга дээрээс өргөгч тавцангийн бэхэлгээний сум төмөр зам дээр явж байсан автомашин дээр унаж, жолооч нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

“Зуншин” хэмээх хэнд ч захирагддаггүй энэ компанид ямар хариуцлага ногдуулах ёстойг өнөөг хүртэл хэлэлцсээр байна.

 

 

Ийнхүү осол ойр ойрхон гарч хүний алтан амь эрсдэх болсонтой холбогдуулан Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас өнөөдөр барилгын салбарт бизнес эрхлэж буй компаниудын төлөөллүүдийг хүлээн авч уулзан санал бодлоо солилцлоо. Дөнгөж саяхны жишээ хэлэхэд Дархан-Уул аймагт өчигдөр 13 цагийн орчим 3 хүн барилга дээрээс осолдож 1 хүн амь насаа алдаж, 2 хүн хүнд гэмтэл авсан байна.
Өнөөдрийн уулзалтанд МХЕГ-ын дэд дарга Ю.Галсан, газрын дарга Д.Батмөнх болон бусад газар, албадын дарга нараас гадна нийслэлийн Мэргэжлийн хяналт газрын холбогдох газрын дарга нар оролцсон бөгөөд барилгын 40 гаруй компаний төлөөлөл оролцсон юм.


Барилгын компаниудын төлөөллүүдийн санал бодлыг сонсоход хамгийн түрүүн гараа өргөн саналаа хэлсэн хүн нь “Зуншин” ХХК-ийн ерөнхий инженер н.Ганбаатар байсан юм. Тэрбээр сүүлийн үед хэвлэл мэдээллээр үнэн, худал мэдээдлэл цацагдаж байгаад харамсаж, аливаа зүйлийн учрыг ч сайтар олсны эцэст мэдээллээ олон түмэнд хүргэж байхыг сэтгүүлчдээс хүссэн юм. Түүнчлэн өөрийнх нь байгууллагад 3 ослыг хамааруулж ярьж байгааг буруутган “Манай компанитай холбоотой 1 л осол байгаа. Үүнд бид үнэхээр харамсаж байгаа төдийгүй, Монголынхоо ард түмнээс уучлал хүсье” хэмээсэн. Мөн тэрбээр “Энд хэлэх нэг зүйл байна. Хүн амьд явах эрхтэй гэж бид Үндсэн хуулиндаа заасан. Тэгвэл эрхтэй юм бол үүрэгтэй байх ёстой. Ний нуугүй хэлэхэд барилга дээр ажиллаж байгаа залуус дотор энэ үүргээ сайн ухамсарлаагүй хүмүүс олон байна. Харин осол гарахад зөвхөн ажил олгогч л буруутай болдог” хэмээн онцолж хэлэхийг хүсч байна хэмээсэн. Мөн хяналтын байцаагч нарын хүрэлцээ болоод хил гаалиар орж ирж буй тоног төхөөрөмжийн хяналт шалгалт сул байгаа талаар дурьдсан. Тодруулбал урд хөршөөс орж ирж буй тороос мэтийн хүний аминд хүрч байгаа багаж хэрэгсэл тосолгоогүй байдгийг хэлсэн юм. Наад талдаа уучлал ирсэн ч арын хоёр өгүүлбэр нь бидний буруу биш гэх утгыг бат тодотгосон. Олон барилгын алжлыг гүйцэтгэсэн компани тостой, тосгүй тороосыг шалгаж ажилчдынхаа амь насанд анхаарал тавих нь күйн хэрэг. Ямартай ч дээрх хурал дээр олон талаас хариуцлага нэхэгдэж байгаа нь анзаарагдсан юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(203.91.117.4) 2014 оны 10 сарын 14

хөөгөөд гаргаачээ

0  |  0
muugi(112.72.13.218) 2014 оны 10 сарын 13

Тороос гэнэ. Хэллэгээрээ бичихийг үзүүлж байнаа. ядар толь бичиг эргүүлчихэж бай л даа. ТРОСС

0  |  0
Top